Нүүр / Сар, 7 хоногийн мэдээ, тайлан / 2019 оны 09 дугаар сард зохион байгуулсан ажлын товч тайлан

2019 оны 09 дугаар сард зохион байгуулсан ажлын товч тайлан

Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2019 оны 09 дугаар сард зохион байгуулсан ажлын товч тайлан

 

Мал аж ахуйн талаар :              

Сумдын хэмжээнд 1600 тн өвс бэлтгэнэ. Үүний 42.5 хувь буюу 681.0 тн өвс сумын нөөцөд хадгалагдаж байна. Дутагдах 919 тн өвсийг худалдан авахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Тэжээл 480 тн бэлтгэхээс 23.9 хувь буюу 115 тн  нөөцөд бэлэн байгаа бөгөөд дутагдах тэжээлийг “Булганхангай” ХХК-иас авахаар төлөвлөсөн.

Малчдын хэмжээнд 88.5 мянган тн байгалийн хадлан, 1.2 мянган тн ногоон тэжээл, 8.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 1.6 мянган тн гар тэжээл, 8.2 мянган тн давс хужир шүү бэлтгэх төлөвлөгөө гаргаж сумдад хүргүүлсэн.

Одоогийн байдлаар өвс 81679 тн, сүрэл 126 тн, ногоон тэжээл 3588 тн, үйлдвэрийн тэжээл 97 тн, гар тэжээл 1125 тн-ийг бэлтгэсэн нь хадлангийн 73.8 хувийг бэлтгээд байна.

Сумдтай 7 хоногийн лхагва гарагт хадлангийн мэдээг авч нэгтгэн, пүрэв гарагт ХХААХҮЯ, УМЭҮГ болон аймгийн удирдлагуудад мэдээлж байна.

Шинэ хөдөө” /Булган/ төслийн тендер шалгаруулалтын 1, 2, 3, 4, 5, 6, 14 дүгээр багцад үнийн санал ирээгүй, 13, 15, 17, 18 дугаар багцад ирсэн тендерийн материал шаардлага хангаагүй тул тендерийг дахин зарласан боловч 1, 2, 3, 4, 6,14, 13, 17, 18 дугаар багцууд дахин шаарлага хангасан тендерийн материал ирээхгүй тул  дээрх багцуудад хуульд тусгагдсан дагуу бараа, ажилыг шууд гэрээ байгуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, аж ахуйн нэгжүүдэд урилга өгч, шууд гэрээ байгуулахаар ажиллаж байна.

“Шинэ Хөдөө Булган” дэд хөтөлбөрийн хөтөлбөрийн хүрээнд өсвөр хээлтүүлэгч авах ажлаар Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд очиж, 100 төлгөн хуц худалдан авлаа.

Намрын ногоон өдрийн хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод болсон “Шилмэл мал” үзэсгэлэн худалдаанд оролцож, “Сэлэнгэ” үүлдрийн бух 1-р байр,  “Сэлэнгэ” үүлдрийн тугалтай үнээ 2-р байр, “Хангай” үүлдрийн хонь 1-р байр, Сайхан айраг шалгаруулах тэмцээнд Могод сумын айраг 3-р байр тус тус эзэллээ.

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Могод суманд шинээр гаргасан инженерийн хийцтэй худагт хяналт хийлээ.

Хүнс, газар тариалангийн талаар:

Сумдаас намрын ургац хураалтын мэдээг 7 хоног бүрийн 1, 4 дэх өдөр авч нэгтгэн 2, 5 дахь өдрүүдэд ХХААХҮЯаманд өгч байна.

2019 оны 09 сарын 30-ны байдлаар улаанбуудай 19755 га-гаас 25998 тн, тэжээлийн ургамал 1183 га-гаас 2008 тн, төмс 307 га-гаас 3704 тн, хүнсний ногоо 85 га-гаас 492 тн-ыг тус тус хураан авсан байна.

“Шинэ хөдөө” төслийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй арга хэмжээнүүдийн нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг хийсэн. Рашаант, Булган сумын чацарганын талбайд гадна цахилгаан хангамж суурилуулах ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлын гүйцэтгэлийг хянаж хүлээн авсан. Мөн чацарганын талбайд дуслын усалгааны систем нийлүүлэх гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг хянаж хүлээн авсан.

Ургац хураалтын бэлтгэл ажлыг шалгах, зөвлөн туслах, үрийн буудайн хянан баталгаа хийх ажлаар сумдад томилолтоор ажилласан.

“Атар-60” жилийн ойн арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн.

“Атар-60” жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа баримтат кино хийх улсын болон аймгийн зураг авалтыг сумдад зохион байгуулсан.

 

 

 

Check Also

7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл  2019.10.18

Хүнс, хөдөө аж ахуйн газраас   7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл                 2019.10.18 Мал аж ахуйн …

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.