Home / Мал аж ахуйн салбарын бодлого чиг үүрэг

Мал аж ахуйн салбарын бодлого чиг үүрэг

Чиг үүрэгХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль тогтоомж. бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд харъяалах нутаг дэвсгэр дэх мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, зорилт, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн түвшинд хангах. зохицуулах, удирдан зохион байгуулах, аймгийн урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого. Төлөвлөлтийнтөсөл, төсвийн төсөөслөлд хариуцсан чиглэлээр санал боловсруулах, тухайн жилийн батлагдсан төсвийн багцад тусгагдсан төсвийг үр оновчтой зарцуулах. хэрэгжилтэнд хяналт тавих,-дүн шинжилгээ хийх, малчид, мал бүхий иргэн, хуулийн этгээдийг болон сумдын тасаг. мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгжийг мэргэжил. арга зүйгээр хангах, төрийн шуурхай үйлчилгээг үзүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ нэгжид тус салбарын тухайлсан асуудал хариуцсан мэргэжилтнүүд ажиллах ба тэдгээр нь зохион байгуулалтын нэгжийн даргын шууд удирдлага дор өдөр тутмын үйл ажиллагааг явуулж. удирдлагыг мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай мэдээ мэдээлэл, арга зүй, зөвлөмжөөр хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй ажиллана.

 

Булган аймгийн Мал аж ахуйн талаар баримтлах бодлого энд дарж үзнэ үү

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатны буюу 2016-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг энд дарж үзнэ үү

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шат (2016-2020 он)-ны төлөвлөгөөг энд дарж үзнэ үү