2024 оны 11 сар 8, Баасан

Төсөл, хөтөлбөр

Үндэсний хөтөлбөрүүд

Салбарт хэрэгжиж буй дотоодын хөтөлбөр

1. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2022 оны 36 Дугаар тогтоолоор “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай’ энд даржүзнэ үү.

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай. энд дарж үзнэ үү.

2. Монгол мал үндэсний хөтөлбөр

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 2 үе шаттайгаар (I үе шат 2010–2015 он, I үе шат 2016 – 2021 он) хэрэгжүүлэхээр баталсан. Тогтоолыг энд дарж үзнэ үү.
Хөтөлбөрийн зорилго: Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг энд дарж үзнэ үү.

3. Чацаргана хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолоор “Чацаргана” хөтөлбөрийг 2 үе шаттайгаар (I үе шат-2010-2012 он, II үе шат-2013-2016 он) хэрэгжүүлэхээр баталсан. Тогтоолыг энд дарж үзнэ үү.
Хөтөлбөрийн зорилго: Чацарганыг аж ахуйн болон өрхийн тариалангийн чиглэлээр 20 мянган га хүртэл талбайд тариалж цөлжилтөөс сэргийлэх, хөрс, байгаль орчныг хамгаалах, хүн амыг амин дэм бүхий жимс, жимсгэнээр тогтвортой хангахад оршино.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангэнд дарж үзнэ үү.

4. Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 400 дугаар тогтоолоор “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний” хөтөлбөрийг  хэрэгжүүлэхээр баталсан. Тогтоолыг энд дарж үзнэ үү.
Хөтөлбөрийн зорилго: Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийг бүсчилж хөгжүүлэх, төрөлжүүлэн эрчимжүүлэх, төвлөрсөн хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтворжуулах, малын гаралтай зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортыг бууруулах, экспортыг дэмжих, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулахад энэ хөтөлбөрийн зорилго оршино. энд дарж үзнэ үү.

Булган аймгийн ХАА-н салбарт хэрэгжиж буй хөтөлбөр

1 . БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНЫ “ШИНЭ ХӨГЖЛИЙН ЗАМ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн ИТХ-ын 2020 оны сонгуульд оролцсон Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тулгуурлан,улстөрийн нам, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд олон нийтийн саналд үндэслэн боловсруулж, 2020-2024 оны үйл ажиллагааний мөрийн хөтөлбөрөө тодорхойллоо. энд дарж үзнэ үү.

2. Булган аймгийн “Чинээлэг малчин” хөтөлбөр

Уламжлалт мал аж ахуйдаа тулгуурласан бэлчээрийн болон эрчимжсэн аж ахуйг нийгмийн хөгжлийн чиг хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлж, малын чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх, байгалийн эрсдэл даах чадавх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлж, малчдыг орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулж, бүтээмж, ашиг, орлогыг өсгөх, малчдыг чадавхжуулахад хөтөлбөрийн зорилго оршино. энд дарж үзнэ үү.