2024 оны 4 сар 20, Бямба

Хүнс, хөдөө аж ахуйн газраас  7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл 2019.12.06

Хүнс, хөдөө аж ахуйн газраас  7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл 2019.12.06

 

ХХААХҮ-н сайдын А/303 дугаар тушаалаар “Үлийн цагаан оготнотой байгальд хоргүй аргаар тэмцэх арга хэмжээг зохион байгуулах тухай”,  аймгийн Засаг даргын А/506 дугаар захирамжаар Дашинчилэн 10.0 га, Рашаант 10.0 га, Гурванбулаг 10.0 га, Могод 5.0 га, Хишиг-Өндөр 5.0 га, Сайхан 10.0 га буюу нийт 50000 га  бэлчээрийн талбайд тэмцлийн ажлыг энэ оны 10 дугаар сарын 25-аас 11 дүгээр сарын 25-ныг хүртлэх хугацаанд зохион байгуулсан. Сумдаас ажлын тайлан авч нэгтгэж байна.

2019 оны мал тооллогын сургалт, семинарт албаны мэргэжилтнүүд хамрагдав.

Жилийн эцсийн ажлын тайлан, мэдээ, үндэсний хөтөлбөрүүд, тогтоол шийдвэрийн биелэлтйиг гаргаж байна.

  1. Монгол улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг аймагтаа 12-р сарын 27-28 өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээнд аймгийн  удирдлагууд, 16  сум, 1 тосгоны ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон 425 тариаланчид болон ХХААХҮЯ-ны ГТХБГ-ын дарга Ц.Болорчулуун тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Ойн арга хэмжээнд зориулан хүчит бөхийн барилдаан зохион байгуулсан.

Үйл ажиллагааны үеэр газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан тэргүүний тариаланчдын хөдөлмөрийг үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 9,  Алтан гадас одонгоор 18, Хөдөлмөрийн хүндэт медалиар 12, атарчдын алдар медалиар 133, ХАА хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр 5, худалдаа аж үйдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр 12 , ХХААЯны хүндэт жуухаар 5, аймгийн шагналаар 60 гаруй хүн шагнагдсан байна.

Ойн арга хэмжээний үеэр ХЖТ-ын бэлтгэсэн концерт, Атрын 60 жилийн ойд зориулсан баримтат киног төлөөлөгчдөд үзүүлсэн.  Мөн төлөөлөгчдөд оройн зоог барьж хүндэтгэсэн.

  1. Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон газар тариалан сэдэвт олон улсын зөвлөгөөнд аймгийн ерөнхий агрономич ороцлож мэдээлэл хийв.
  2. 2019 оны ургацаас хүнсний зориулалтаар тушаасан буудайн урамшууллын материалыг сумдаас авч нэгтгэж байна.
  3. Хөтөлбөр төслийн болон яам, аймгийн ЗДТГ–т хүргүүлдэг жилийн эцсийн тайлангууд хийгдэж байна.

 

 

 

 

Хүнс, хөдөө аж ахуйн газар.

 

 

 

About admin

Check Also

 7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл  2019.10.11

Хүнс, хөдөө аж ахуйн газраас   7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл                       2019.10.11 Мал аж …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.