2024 оны 4 сар 19, Баасан

Хүнс, хөдөө аж ахуйн газраас 7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл 2020.02.07

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдтай 2020 оны гэрээ байгууллаа.

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн салбарт 2019 дэвшүүлсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд санаачлагчтай ажиллаж, үйл ажиллагааны үр дүнгээр ГУТГААР байр эзлэв.

Аймгийн хэмжээнд өөр аймаг, өөрийн аймгий бусад сумдад өвөлжиж хаваржиж байгаа малчдын судалгааг судаас авч нэгтгэн авч аймгийн тамгын газарт хүргүүлэв.

 Энэ дүнгээс авч үзэхэд өөр аймагт 9 өрхийн 5150 толгой мал Өвөрхангай, Архангай Сэлэнгэ аймгийн нутагт өвөлжиж байна. Өөрийн аймгийн бусад сумдад 28 өрхий17196 толгой мал өвөлжиж байна

 Сумдаас Аймгийн аварга малчин, “Очир” баатарын нэрэмжит шагнал, тэргүүний фермер зэрэг  шагналуудад нийт 44 материал ирж,  малчдын тодорхойлолтыг авч ирэмлэн  Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж  3-н малчин аймгийн хошой аварга, 32 малчин аймгийн сайн малчин, 2 малчин аймгийн тэргүүний фермер, 1 малчин аймгийн тэргүүний саалчинаар шалгаруулав.

 Хөдөлмөрийн баатар З.Очирын нэрэмжит шагнагадах малчдын материалыг АймгийнИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд оруулахаар бэлтгэж байна

  Арьс ширний урамшуулалын материалыг сумдаас авч нэгтгэн программ-д оруулах ажлыг хийж байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос БНХАУ-д гарсан коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга болон Онцгой комиссын дарга нарт өгсөн 2020 оны 01 сарын 30-ны өдрийн 08/111 дугаар бүхий “Ажил зохион байгуулах тухай” албан тоотын дагуу Сумын Хөдөө аж ахуйн тасгийн Үйлдвэр, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нь  сумын “Хүнсний аюулгүй байдлын салбар зөвлөл”-тэй хамтран үйлдвэрлэл эрхлэгчид болон худалдаа эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүний үнийн суурь судалгааг 2 сарын 06-ны байдлаар авч, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, үйлдвэр дэх бараа, бүтээгдэхүүний нөөцийг төрөл тус бүрээр, мөн худалдаан дахь орон нутгийн онцлог бүхий гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нөөц, үнийн судалгааг хавсралт хүснэгтээр авч ирүүлэх чиглэл өгч, 2 сарын 07-ны 12 цагийн байдлаар сумдаас судалгаа авч нэгтгэж байна. Баян-Агт, Бугат, Баяннуур, Хангал, Орхон, Дашинчилэн сум, Хялганат тосгоноос судалгааг ирүүлээд байна. Судалгааннаас харахад одоогоор бараа бүтээгдэхүүний үнэ хэвийн хөөрөгдөлгүй байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хувьд дундажаар  3-10 хоногийн нөөцтэй байна гэсэн судалгаа харагдаж байна.

Мөн Хүнсчдийн холбоотой хамтран Монгол Улсад Хүнсний салбар үүсч хөгжсний 90 жилийн ойг угтан орон нутагт ажиллаж байгаа болон ахмад настны судалгаа хийж, одоо ажиллаж байгаа үйлдвэр, цех, ажиллагсдын таниулцуулга мэдээлэл, зураг ирүүлэх чиглэл ажиллаж байна. 

ХХААХҮЯ-нд Хүнсний тухай хууль шинэчлэгдэх гэж байгаатай холбоотойгоор сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдийн судалгааг гаргаж хүргүүлсэн. Судлагаанаас харахад 16 сум, 1 тосгонд Сумдын ХАА-н тасагт Малын генетик нөөц, үржил хариуцсан мэргэжилтэн, газар тариалан, бэлчээр ус хариуцсан мэргэжилтэн, Жижиг дунд үйлдвэр, сум хөгжүүлэх сан, хоршоо, бирж, үйлдвэр худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн 3-н орон тоотой байхаар ажиллаж байгаа. 3 дахь буюу хүнсний аюулгүй байдал хариуцсан орон тоон дээр хүнсний технологич, эрүүл ахуйч мэргэжилтэй 5, худалдааны мэргэжилтэй 3, малын эмч 1, эдийн засагч 4, нийгмийн ажилтан 1, бизнесийн менежмент 1, газар зохион байгуулагч мэргэжилтэй 2 хүн тус тус ажиллаж байна. Мөн Хишиг-Өндөр сумын мэргэжилтэн Хүүхэд, гэр бүлийн газрын ажлыг давхар хариуцан ажиллаж байна.

1.Ургамал хамгааллын бодис, бордооны захиалгыг нэгтгэж яаманд хүргүүлэв.

2.“Шинэ өсөлт “сэтгүүлд  аймгийн газар тариалангийн  тухай 10 хуудас эх бэлтгэж  өгөв.

3.Аймгийн Засаг дарга, сумын засаг дарга  нартай хийх  гэрээнд тусгах газар тариалангийн  ажил үйлчилгээг гаргав..

Хүнс, хөдөө аж ахуйн газар.

About admin

Check Also

 7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл  2019.10.11

Хүнс, хөдөө аж ахуйн газраас   7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл                       2019.10.11 Мал аж …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.