Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих /2017-2020/ хөтөлбөрийн хэлэлцүүлэг зохион байгуулав

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих /2017-2020/ хөтөлбөрийн хэлэлцүүлэг 2017 оны 06 дугаар сарын 21-ны өдөр төрийн болон төрийн бус байгууллага, холбоодууд оролцон 20 гаран хүний бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа. 

Аймгийн иргэний танхимтай хамтран Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих /2017-2020/ х2 хувилбарыг харьцуулсан байдлаар мэдээлэл бэлтгэн танилцуулж.  Хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Булган хангай МСҮТ, ХААМСҮТ, АОЭХ, ХАҮТанхим, Мерсикор ОУБ-н төлөөлөгч, Үйлдвэрлэл ахуйн үйлчилгээний нэгдсэн холбоо, АИТХ-н төлөөлөгч, Барилгын концерцум, Булган урлаг дизайны академи зэрэг байгууллагуудад оролцож

Хэлэлцүүлэгээр Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих /2017-2020/ хөтөлбөрийн  Мэдээллийн дараа асуулт байхгүй тул 2 хувилбарын аль хувилбарыг сонгохоор санал авахад хувилбар 2 100 хувь буюу  дэмжсэн байна.

    Булган ХХААГазрын үйл ажиллагааны хэрэгжилтэд та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах

    © 2014 он Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар