2024 оны 4 сар 16, Мягмар
Breaking News

Items

ХОРИГЛОСОН БҮТЭЭГДЭХҮҮН

“Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн 3.1.4-д “сургуулийн орчин” гэж сургуулийн байр, дотуур байр болон “Газрын тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг хэлнэ.

Дэлгэрэнгүй »

“Хүнсний аюулгүй байдал” -Хяналт шалгалт үргэлжилж байна.

“Хүнсний аюулгүй байдал” аяны хүрээнд Дашинчилэн сумын ЗДТГ-ын холбогдох улсын байцаагч, мэргэжилтнүүд хүнсний худалдааны 11 газарт хяналт шалгалт хийж, 35 иргэн, аж ахуйн нэгжид “Стандартын хэрэгжилтийг сайжруулах нь”, “Үйлчилгээний соёл ба харилцаа хандлага” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулан зөвлөмж хүргүүлэн ажилласан байна.

Дэлгэрэнгүй »

Хүнсний аюулгүй байдал

“Хүнсний аюулгүй байдал” аяны хүрээнд Бүрэгхангай сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд “Хүнсний аюулгүй байдлыг хангах 5 зарчим”, “Хоол бэлтгэлийн аюулгүй байдал”, “Махны эрүүл ахуй” сэдэвт гарын авлага материалыг 160 гаруй иргэд, хэрэглэгчдэд тарааж, цахим хаягаар дамжуулан зөвлөмж, мэдээллийг түгээн ажилласан байна.

Дэлгэрэнгүй »

Хүнсний аюулгүй байдал

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2024 оны А/149 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт аян, тус яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 08-00-02/13 дугаартай удирдамжаар Мал эмнэлгийн газартай хамтран Булган сумын хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна. Хяналт үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй »

Хяналт шалгалт үргэлжилж байна.

“Хүнсний аюулгүй байдал” аяны хүрээнд Сайхан сумын “Хүнсний аюулгүй байдлын орон тооны бус зөвлөл буюу сумын дотоод хяналтын баг” нь хүнсний худалдааны 6 дэлгүүр, 1 мухлаг, 1 баар, нийт 8 цэгт хяналт тавьж, хадгалж худалдаалах хүчинтэй хугацаа нь дууссан 5 нэрийн 38 ширхэг 74600 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанаас татуулж аж …

Дэлгэрэнгүй »

Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээл

Хүнсний болон хөдөө аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг бизнес эрхлэгч та санхүүжилт хайж байна уу? Үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгө болон тоног төхөөрөмж, барилга байгууламж барихад зориулсан уг зээлийг таатай нөхцөлөөр санал болгож байна. Дэлгэрэнгүйг: https://bit.ly/KB-Agriculture #ХамтынӨсөлтТөгөлдөр #АмжилтТөгөлдөр #БизнестТаньХүчНэмье

Дэлгэрэнгүй »

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ САРЫН АЯН”-Ы ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БУЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 08-00-02/13 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Булган сумын хүнсний худалдааны 10 газарт аймгийн ЭМГ-ын улсын байцаагч, сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран хяналт хийхэд, хадгалалтын горим зөрчигдсөн, хадгалж худалдаалах хүчинтэй хугацаа нь дууссан 35 нэрийн 141 ширхэг, 12,6 …

Дэлгэрэнгүй »

Хүнсний аюулгүй байдал

“Хүнсний аюулгүй байдал” 3 сарын аяны хүрээнд хийгдэх хяналт шалгалт, сургалт мэдээлэл, сурталчилгааны ажлын төлөвлөгөөг аймгийн Засаг даргаар батлуулан сумдын ЗДТГ-т хүргүүллээ.

Дэлгэрэнгүй »