2024 оны 4 сар 24, Лхагва
Breaking News

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан  “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс орон даяар нэгэн зэрэг авч эхэллээ.

ХХААХҮ-ийн Сайдын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/168 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авах бөгөөд бичил ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн ирүүлсэн төслийг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар сонгон шалгаруулна.

Төсөл хүлээн авах хугацаа:

Эхлэх:   2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:30 цагаас

Дуусах: 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл

Төслийн материалыг зөвхөн www.sme.gov.mn цахимаар хүлээн авна.

Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:

  • Зээлийн зориулалт:    Үндсэн хөрөнгө оруулалт
  • Зээлийн хугацаа:                                                    5 хүртэл жил
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа:   12 хүртэл сар
  • Зээлийн хүү:                                                    3 хувь

Зээл олгох салбар:

  • Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;
  • Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;
  • Хүнсний зоорь, агуулах;
  • Эрчимжсэн мал аж ахуй
  • Гахай, тахиа, зөгийн аж ахуй
  • Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ
  • Модон шахмал хавтангийн үйлдвэр
  • Оёмол бүтээгдэхүүн үйлдвэр;
  • Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв.

Зээл олгох чиглэл:

  • Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
  • Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
  • Экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
  • Баяжуулсан болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
  • Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо бүхий Загвар хоршоо;
  • Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх;
  • Байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийг багасгах зориулалттай үйлдвэрлэл;

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, олгох зээлийн хэмжээ

Ангилал* Ажилчдын тоо Зээл олгох хэлбэр Борлуулалтын орлого

/төгрөг/

Зээлийн хэмжээ /төгрөг/
доод Дээд
1 Бичил 1-9 Сангаас шууд олгоно 0-100 сая хүртэл 20,000,000 100,000,000
100-200 сая хүртэл 20,000,000 200,000,000
200 саяас  дээш 20,000,000 300,000,000
2* Жижиг 10-49 Арилжааны банкаар дамжуулан “JICA-ийн  санхүүжилттэй Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл” 300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл 20,000,000 800,000,000
Дунд 50-199 1.0-2.5 тэрбум төгрөг хүртэл

 

Тайлбар 1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч та Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд заасны дагуу аль ангилалд байгаа талаарх тодорхойлолтоо https://burtgel.sme.gov.mn/ цахим эсхүл аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас авна.

Тайлбар 2. Жижиг, дунд ангилалд хамаарах үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Хаан, Хас, Капитрон, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банк гэсэн арилжааны 6 банкаар дамжуулан олгож буй JICA-ийн  санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийн жилийн 6%-ийн хүүтэй 10 жилийн хугацаатай төслийн зээлд хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

  • bulgan.hhaag.gov.mn веб хуудас,
  • “Жижиг дунд үйлдвэрийн газар / SME Agency of Mongolia” пэйж хуудас,
  • “77485555-1” дугаарын утас, Аймгуудын “Хүнс, хөдөө аж ахуйн газар” утас 70343117, 94228687- аас лавлана уу.
  • Арилжааны банкаар дамжуулан олгож буй JICA-ийн санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийн зээлд хамрагдахыг төсөл хүсвэл хүлээн авах хугацаа хамаарахгүй бөгөөд зээл хүсэгч та Хаан, Капитрон, Голомт, Худалдаа хөгжил , Төрийн банкуудад шууд хандана.

About admin

Check Also

“Хүнсний аюулгүй байдал”

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2024 оны А/149 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний аюулгүй …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.