“ЗАЛУУ МАЛЧДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ БҮСИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН”

     “Залуу малчдын туршлага солилцох бүсийн сургалт, зөвлөгөөнийг МУЗНийгэмтэй хамтран  аймагтаа зохион байгуулж байна.

     Уг арга хэмжээнд Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн залуу малчдын төлөөлөл болон Аймгийн ИТХ-н дарга Д.Батсайхан, Аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, МУЗН-ийн ЕНБичгийн дарга Н.Болормаа, МУ-ын зөвлөх мал зүйч Д.Айлтгүй, МУ-ын Гавъяат малчин О.Дорж, МУ-н Төрийн шагналт малзүйч О.Мэдэхгүй, Дэлхийн малчдын холбооны дэд ерөнхиилөгч С.Мааманхүү зэрэг хүмүүс урилгаар оролцож нийт 180-аад малчид цугларлаа.

   Зөвлөгөөнөөр “Мал маллах арга ажиллагааны технологи”, “Малчдын орлогоо нэмэгдүүлэх боломжууд, туршлага”, МАА-н үйлдвэрлэлийг эрчимжүүлэх эрх зүйн орчин, хэрэгжүүлэх арга зам”, “Малын эрүүл мэндийг хамгаалахад орон нутгийн байгууллага, малчид иргэдийн оролцоо”, “Малчид-Банктай хамтран ажиллах боломж”, “Байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн эрсдлээс урьдчилан сэргийлэх нь”, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт” сэдвүүдээр зөвлөгөөнд оролцогчдод холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ.

    Булган ХХААГазрын үйл ажиллагааны хэрэгжилтэд та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах

    © 2014 он Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар