2024 оны 4 сар 27, Бямба
Breaking News

БУЛГАН АЙМАГТ ШУУРХАЙ КОМИСС АЖИЛЛАЖ БАЙНА

Булган Аймаг хаваржилт хүндэрсэн 12 сумдад 300 тонн улаан буудай, 30 тонн гурил, 15 тонн цагаан будаа, хүнсний багц 40 ширхэг, эрүүл мэндийн багц 40 ширхэг, 5 сумын Засаг даргын Тамгын газарт автомашин хүлээлгэн өглөө.
Хаваржилтын нөхцөл байдал хүндэрч улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, хаагдсан зам давааг нээх, өвс тэжээл хүргэх талаар Монгол Улсын Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч байна.
Монгол Улсын Засгийн газрын “Шуурхай бүлэг lll”-ийн ахлагчаар томилогдон 2024 оны 02 дугаар сарын 19-21-ний хооронд Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Могод, Сайхан гэсэн 6 сумын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан.
Монгол Улсын Засгийн газрын 63 дугаар тогтоолоор 100 хувийн хөнгөлттэй 100 тонн тэжээл, аймгийн төсөвт зохицуулалт хийх замаар 100 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг зэрэг шийдвэрийг АОК, шуурхай бүлгийн хамтарсан шийдвэрийг тус тус гарган хэрэгжилтийг хангуулж байна.
Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Шуурхай бүлэг томилох тухай” 03 дугаар дугаар тушаалаар томилогдон өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 12 сумдад 300 тонн улаан буудай, 30 тонн гурил, 15 тонн цагаан будаа, хүнсний багц 40 ширхэг, эрүүл мэндийн багц 40 ширхэг, 5 сумын Засаг даргын Тамгын газарт автомашин зэргийг Засгийн газар, УОК-оос шийдвэрлэж олгох ажлыг тус тус зохион байгуулж хүлээлгэн өглөө.

About admin

Check Also

“Хүнсний аюулгүй байдал”

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2024 оны А/149 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний аюулгүй …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.