2024 оны 5 сар 8, Лхагва
Breaking News

“Нүүдэлчин” фестивалийг Тайж хайрханы өвөр байгалийн үзэсгэлэнт газар зохион байгуулна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын энэ оны 183 дугаар тогтоолын дагуу “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Тайж хайрхан”-ны өвөр байгалийн үзэсгэлэнт газар зохион байгуулна.

Энэ удаагийн фестивалийн хүрээнд манай улсын төлөөллийн болон Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийг 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагчдын зан үйл, ахуй байдал, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг таниулан сурталчлахаас гадна уламжлалт уралдаан, тэмцээн, спортын үзүүлбэр, соёлын бүтээлч үйлдвэрлэл, уламжлалт хоол хүнсний үзэсгэлэн худалдаа зэрэг олон талт арга хэмжээ зохиогдоно. Фестивалийн зохион байгуулалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн өвлөн уламжлагчдын отгоос гадна ахуй соёл нэгтэй ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчид болон ОХУ-ын Якут Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар зэрэг 10 гаруй улс орны төлөөлөл болон дипломат төлөөлөгчийн газрууд, ЮНЕСКО-ийн олон улсын байгууллагуудынхан оролцох юм.

“Нүүдэлчин Монгол-2018” соёлын биет бус өвийн их наадмыг Улаанбаатар хотын Хүй долоон худагт соёлын биет бус өвийн 5 ай савын хүрээнд 27 засаг захиргааны нэгжийн 2697 өвлөн уламжлагчийг хамруулан анх удаа зохион байгуулсан бол өнгөрсөн онд 7 ай  савын 362 өвийн төрөл зүйлийн хүрээнд аймаг, нийслэлийн 23 угсаатан 1283 өвлөн уламжлагч, иргэдийг хамруулан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулсан юм.

About admin

Check Also

Хяналт шалгалт үргэлжилж байна.

“Хүнсний аюулгүй байдал” аяны хүрээнд Баяннуур сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд хүнсний худалдааны 7 газарт хяналт …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.