2024 оны 4 сар 28, Ням
Breaking News

Тариалан үйлдвэрлэлийн нэгдсэн систем

Хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэгчдээс зах зээлд бэлтгэн нийлүүлж буй таримал, төмс, хүнсний ногоо, суулгацын гарал үүслийг тогтоох зорилгоор ХХААХҮЯ-ны www.plant.mofa.gov.mn нэгдсэн цахим бүртгэл мэдээллийн систем ашиглагдаж байна. Та цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэнээр талбайн түүхийн цахим дэвтрийн загварын дагуу талбайн мэдээлэл, тариалалт, талбайн арчилгаа, ургамал хамгааллын бодисын хэрэглээ, ургац хураалт, уриншийн мэдээгээ оруулсанаар “ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ”-г цахимаар авах эрх үүснэ. Иймд тариалан эрхлэгч та бүхэн https://plant.mofa.gov.mn/ хаягт нэвтрэн бүртгүүлж, талбайн цахим дэвтрийн түүхтэй болохыг уриалж байна. Тариаланч та дээрхи вэб сайтаар болон “ГАЗАР ТАРИАЛАН” нэртэй гар утасны аппликейшныг татан авч, нэвтрэх цонхны “БҮРТГҮҮЛЭХ” гэсэн хэсэгт шаардлагатай мэдээллийг бөглөн бүртгүүлж, нэвтрэх нэр болон нууц үгийг авна.

About admin

Check Also

“Хүнсний аюулгүй байдал”

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2024 оны А/149 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний аюулгүй …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.