2024 оны 10 сар 15, Мягмар
Breaking News

БУЛГАН АЙМГИЙН ТАРИАЛАНЧДЫН ЗӨВӨЛГӨӨН-2023

ТАРИАЛАНЧДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨНД 16 СУМЫН 120 ГАРУЙ ТАРИАЛАНЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
“ Булганхангайн тариаланчдын сургалт, зөвлөгөөн-2023” арга хэмжээг Аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс Хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байна.
Зөвлөгөөний эхэнд Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хэлэхдээ : Булган аймаг бол газар тариалангийн бүс нутаг бөгөөд энэ салбарыг цаашид тасралтгүй хөгжүүлэхэд орон нутгийн удирдлага, зохион байгуулалт нэн чухлыг онцлоод хөдөө аж ахуйн чиглэлээр “Шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрт туссан бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлж, үе шаттай олон ажлын нэгээхэн хэсэг нь энэхүү сургалт гэдгийг онцоллоо.
Энэ удаагийн зөвлөгөөнд 16 сумын 120 гаруй тариаланчид оролцож, аймгийн газар тариалангийн салбарт гарч буй ололт дэвшил, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж байна.
Зөвлөгөөнд оролцогчдод газар тариалангийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого шийдвэрийн тухай илтгэлийг ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Алтангэрэл , хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг ХААДС-ийн эрхлэгч Б.Ариунбаатар, газар тариалангийн чиглэлээр олгогдох зээлийн талаар банкны төлөөлөлүүд мэдээлэл хийлээ.
Мөн газар тариалангийн салбарт амжилт гарган ажиллаж буй тариаланчдыг Төрийн одон медаль болон Аймгийн тэргүүний ажилтан болон ИТХ-ын шагналаар шагнаж урамшууллаа.
Тариаланчдын сургалт зөвлөгөөнийг тариаланч, төмс хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэл эрхлэгчид гээд тус тусын чиглэлээр хувааж мэдлэг сургалтыг мэргэжлийн доктор багш нар өгч байна.

About admin

Check Also

Боловсролын байгууллагат урьдчилан сэргийлэх хянал шалгалт хийсэн тухай

ХХААХҮЯ, БШУЯ, ЭМЯамны салбарын улсын ерөнхий байцаагч нарын хамтран баталсан 03/00/13 дугаартай удирдамжаар ОБГ, ЭМГ, …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.