2024 оны 5 сар 11, Бямба
Breaking News

Шуурхай мэдээ

‘Үр тариа, хүнсний ногооны ургамал хамгаалал’ сэдэвт сургалт 03-р сарын 11-нд зохион байгууллаа

Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Булган нэг үе клуб, ШУА-ын Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Тэшиг сумын Мөнх түрүү ХХК-тай хамтран аймгийнхаа тариалан эрхлэгчдэд “Үр тариа, хүнсний ногооны ургамал хамгаалал” сэдэвт сургалт 03-р сарын 11-нд зохион байгууллаа

Дэлгэрэнгүй »

“Зөвлөн туслагч уулзалт” арга хэмжээг зохион байгууллаа.

Аймгийн ИТХ-аас 2019 оныг “Ахмадын жил” болгон зарласантай холбогдуулан ахмад үеийнхээ мэдлэг чадвар дадлага, туршлага, арга барил хандлагыг тусган авч, зөвлөгөө авах “Зөвлөн туслагч уулзалт” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөө аж ахуйн ахмад мэргэжилтнүүдийн орон тооны бус зөвлөх багийн гишүүд, ахмад мэргэжилтнүүд, ХАА-н асуудал …

Дэлгэрэнгүй »

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр (2018.02.21) ХХААХҮЯ-ны хурлын танхимд болж байна. Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа байгууллагуудын удирдлага, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар (ХХААГ)-ын …

Дэлгэрэнгүй »

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтай үр дүнгийн гэрээ байгууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргатай 2019 онд хамтарч ажиллах үр дүнгийн гэрээ байгуулав. Салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр байгуулсан уг гэрээг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон 2019 онд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн …

Дэлгэрэнгүй »

Улсын аваргууд тодорлоо

Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодрууллаа. “Улсын аварга малчин”-аар Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Цэвээнжавын Гансүх, Хангал сумын нэгдүгээр багийн малчин Лувсангийн Намнан, Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Отгондаваагийн Баттөмөр, Хутаг-Өндөр сумын Тээл багийн малчин Батчулууны Буяндэлгэр, “Улсын хошой …

Дэлгэрэнгүй »

Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд чадавхижуулах сургалт зохион байгууллаа.

ХХААХҮЯамнаас 2018.10.01-2019.10.01 хооронд улсын хэмжээнд зарласан “Нэг суурин – Нэг бахархал” аяны хүрээнд “Жижиг дунд үйлдвэр, худалдааны манлайллын холбоо” ТББ-тай хамтран “Орон нутгийн нөөц баялгийг ашиглан хэрхэн брэнд бий болгох вэ?” сэдэвт сургалт, мөн АЗДТГ-ын ХОХБТХэлтэс, ХХААГазар, Мэргэжлийн хяналтын газар, Статистикийн хэлтэс, ТЭДСангийн Булган салбар, “Мэрси кор” ОУБ-ын Булган аймаг …

Дэлгэрэнгүй »

Орхон суманд Хангай үүлдрийн хонь үржүүлж эхэлсний 60 жилийн ойн Дурсамж уулзалтыг зохион байгуулав.

Булган аймгийн Орхон суманд “Хангай” үүлдрийн хонь үржүүлж эхэлсний 60 жилийн ойн “Дурсамж” уулзалтыг зохион байгуулав. Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга, ХХААГазрын дарга Ч.Амгалан, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Монголын МАА-н академийн “Хүндэт профессор” малчин Л.Полоо, МУ-ын Төрийн соёрхолт, зөвлөх малзүйч Г.Алтангэрэл, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонт малын эмч …

Дэлгэрэнгүй »

Аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил 82 хувьтай байна.

Аравдугаар сарын 16-ны байдлаар нийт 34,6 мянган га-гаас 45,1 мянган тонн үр тариа, 323,9 га-гаас 4314 тонн төмс, 149,4 га-гаас 12,46 тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 82 орчим хувь, төмс, хүнсний ногооны 100 хувь, хураан аваад байгаа үзүүлэлт юм. Аймгийн хэмжээнд ургац хураалтын …

Дэлгэрэнгүй »

Булганд үйлдвэрлэв- Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа.

Өнөөдөр /2018.10.12/ орон нутгийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн “Булганд үйлдвэрлэв- Намрын ногоон” өдрүүд үзэсгэлэн худалдаа эхэллээ. Үзэсгэлэнд 16 сумын 70 гаруй аж ахуй нэгж, иргэн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Булган сумын иргэд та бүхнийг амралтын өдрүүдэд Биеийн тамир спортын газарт хүрэлцэн ирэхийг урья.

Дэлгэрэнгүй »