2024 оны 3 сар 28, Пүрэв
Breaking News

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр (2018.02.21) ХХААХҮЯ-ны хурлын танхимд болж байна. Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа байгууллагуудын удирдлага, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар (ХХААГ)-ын болон албаны дарга нар оролцож, зөвлөгөөний үйл ажиллагааг ХХААХҮЯны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Совд удирдан явуулав.

Зөвлөгөөнийг нээж, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлсэн үгэндээ: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хувьд уламжлалт мал аж ахуй зонхилж, газар тариалангийн бүс, хот, суурингийн орчимд эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлж, тариалангийн талбайн эргэлтийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шим, үр сортыг сайжруулах, тэдгээрийн нөөцөд суурилан хөнгөн, хүнсний үйлдвэрийг сэргээн хөгжүүлж, хүн амыг дотоодын үйлдвэрлэлийн эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангах, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтыг та бүхэнтэйгээ хамтран хэрэгжүүлж, өөрөөс шалтгаалах бүхнийг хийж ажиллах болно” гэв.

Удирдах ажилтны зөвлөгөөнөөр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт өнгөрсөн онд гарсан ололт амжилт, энэ онд дэвшүүлсэн зорилт, орон нутагт хэрэгжүүлэх ажил, аймгуудын ХХААГ-ын 2018 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг танилцууллаа.

About admin

Check Also

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Төмс, хүнсний ногооны зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмж худалдан авсан тохиолдолд үнийн дүнгийн 50 хүртэлх …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.