2024 оны 3 сар 19, Мягмар
Breaking News

2019 ОНЫ МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТАД, ХАШАА ХУДГИЙН ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2019 оны жилийн эцэст манай аймаг мал сүргийн нийт дүн 3641.5 мянган толгойд хүрч, 2018 оныхоос 10.2 хувь буюу 336.0 мянган толгой малаар өссөн байна.

Малын өсөлтийг төрлөөр авч үзвэл адуу 271.9 мянга болж 27.9 мянга буюу 11.4 хувиар, үхэр 282.4 мянга болж 27.1 мянга буюу 10.6 хувиар, хонь 1923.8 мянга болж 145.6 мянга буюу 8.2 хувиар, ямаа 1161.9 мянга болж 135.3 мянга буюу 13.2 хувиар, тэмээ 1452 толгой болж 77 толгой буюу 5.6 хувиар тус тус 5 төрөл дээр өссөн байна.  

Аймгийн хэмжээнд 2019 онд мал тооллогын дүнгээр мал бүхий 10741 өрх тоологдсон байна. Үүний  79.2 хувь буюу 8514 малчин өрх нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг ба 20.8 хувь буюу 2227 өрх нь малыг амьдрал ахуйдаа туслах чанартайгаар өсгөн үржүүлж буй өрх байна. 2019 онд мал аж ахуйн үйлдвэрлэлд 13898 малчид ажиллаж байна. Малчдын 40.7 хувь нь буюу 5661 нь эмэгтэй малчид байна. Малчдыг насны бүлгээр авч үзвэл 26 хувь нь 15-34 насны, 61 хувь нь 35-59 насны, 14 хувь нь 60-с дээш насны хүмүүс байна.

About admin

Check Also

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХАА, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙН ТӨСЛИЙН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хөдөө аж ахуйн түүхий эд ашигладаг бизнесүүдэд нэмүү өртөг шингээх, импортыг …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.