Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн төслийг 2024.01.24-өөс 2024.02.23 хүртэл хугацаанд цахимаар хүлээн авах болсон тул аж ахуй нэгж, хоршоо, нөхөрлөл байгуулах, төслийн санхүүгийн тооцоолол, санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тайланг хэрхэн бэлтгэж цахим системд илгээх, баталгаажсан тайлангаа хэрхэн татаж авах талаар Улсын бүртгэлийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 10 цагт Булган сумын ЗДТГ-н хурлын зааланд сургалтыг зохион байгуулах гэж байна. Иймд сонирхож буй бизнес эрхлэгчдийг урьж байна. Лавлах утас: 80188259, 95554730, 99221235