ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН “ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ”-Д БАТЛАН ДААЛТ ГАРГАНА.
Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жилийн 5-6 хувийн хүүтэй, 5 хүртэлх жилийн хугацаатай хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Капитрон банк, Ариг банк, Транс банк, Богд банк, М банкнуудаар олгох бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас банканд ирүүлсэн жагсаалтаар тодорхойлж зээлийн судалгаа банканд хийгдэнэ.
Уг зээлд хамрагдах хүсэлтэй боловч барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд Зээлийн батлан даалтын сангаас зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргаж байна.