Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй ‘Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй’ сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ
Энэхүү чуулган нь УИХ-ын 2022 оны ‘Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай’ 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилготой юм.
Чуулганаар:
• “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчин’
• “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй’
• “Монгол орны мал аж ахуй ба дэлхийн мал аж ахуйн салбарын хөгжлийн чиг хандлага’
• “Малчдын нийгмийн асуудал’
• “Мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал, мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх цогц арга хэмжээний талаар’
• “Мал аж ахуйн салбарын шинжлэх ухааны ололт-цаашдын чиг хандлага’
• “Мал эмнэлгийн салбарын шинжлэх ухааны ололт-Хүнсний аюулгүй байдал’
• “Мал аж ахуйн салбарын хүний нөөцийн талаар’
• “Мал аж ахуйн Монгол загвар ирээдүйд’
• “Мал аж ахуйн салбарт баримталж буй бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлага’
• “Хувийн мал эмнэлгийн байгууллагын өнөөгийн байдал’
• “Арьс шир бэлтгэн нийлүүлэлт, түүний чанар’
• “Мах бэлтгэн нийлүүлэлт, боловсруулах үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал’
• “Сүү бэлтгэн нийлүүлэлт, боловсруулах үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал’ зэрэг сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэх юм.