Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Засаг даргын орлогч дарга Д.Жаргалсайхан, Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан нар ХААИС-ын төгсөх ангид суралцаж байгаа нутгийнхаа оюутнуудтай уулзаж, Хөдөө аж ахуйн салбарт нэн хэрэгцээтэй ажлын байр, салбарын тулгамдсан асуудал, мөн ирээдүйн хөгжлийн талаар ярилцлаа.