Булган аймгийн брэнд бүтээгдэхүүн болох айраг сурталчлах өдөрлөг, “Айрагны баяр-2019” өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд 9 сумын 160 гаруй малчид, үйлдвэрлэгчдийн 55,2 тн айраг борлуулагдлаа. “Айрагны баяраас шалтгаалан амралтын өдөр хотын төв түгжирж байна” хэмээцгээж байсан нийслэлчүүд ирэх жил илүү өргөн хүрээнд, олон хоног зохион байгуулах хүсэлтээ тавь
саар байна.