Аймгийн хэмжээнд 2017-2018 онд 9.2 мянган малчин болон мал бүхий өрхөд урьдчилсан байдлаар 3.6 сая мал өвөлжүүлэхээр бэлтгэл зохион байгуулалтын ажил хийгдэж, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 80.0 хувиар хангаад байна. Энэ онд 63.7 мян тн хадлан, 3.2 мянган тн ногоон тэжээл, 5.1 мян тн үйлдвэрийн тэжээл, 787 мян тн гар тэжээл, 5.8 мянган тн хужир бэлтгэж төлөвлөгөөт хадлангийн 72.4 хувь, үйлдвэрийн тэжээлийн 53.2 хувь, гар тэжээлийн 50.7 хувь, давс хужирын 72.8 хувийг бэлтгэсэн дүн мэдээ гараад байна.
Тэшиг, Хангал, Сэлэнгэ, Бүрэгхангай, Баян-Агт сум өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг 87.4-91.8 хувиар хангаж, сайн зохион байгуулсан бол Баяннуур 78.8%, Бугат 81.4 хувь, Гурванбулаг 71 хувь, Гурванбулаг 80.3 хувь, Дашинчилэн 79.7 хувь, Могод 80.7 хувь, Сайхан 80.4 хувь, Хишиг-Өндөр 72.4 хувь , Рашаант 82.2 хувийн дүнтэй гарсан байна.