“Хүнсний аюулгүй байдал” аяны хүрээнд Баяннуур сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд хүнсний худалдааны 7 газарт хяналт хийж, хадгалж худалдаалах хүчинтэй хугацаа нь дууссан 9 нэр төрлийн 25 ширхэг 89700 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг лангуунаас татуулан аж ахуйн нэгжийн дотоод хяналтаар устгуулж, 11 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч гарын авлага тараан эрсдлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.