“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах вэ?”, “Төсөл хэрхэн бичих вэ?”, “Зээлийн батлан даалтын санд хэрхэн хамрагдах вэ?” сэдвийн хүрээнд Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Бүрэгхангай, Орхон, Булган сумын 19 жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарыг чадавхжуулах сургалтыг Орхон аймаг дах салбар Хөгжлийн шийдэл ТББ-тай хамтран 01 дүгээр сарын 15-ний өдөр зохион байгууллаа.