“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/512 тоот тушаалаар дараах салбар, чиглэлд хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ. Үүнд:
- Мах болон нарийн ноост үржлийн цөм сүргийн аж ахуй
- Нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2023 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23:59 цаг хүртэл
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХЭЛБЭР: Жижиг, дунд үйлдвэрийн газрын https://sme.gov.mn/login цахим хаягаар хүлээн авна.
Холбогдох мэдээллийг АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН-ээс тодруулна уу.