2024 оны 12 сар 14, Бямба

Үйл ажиллагаа

“Мал өвөлжилтийн бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу сумдын мал өвөлжилтын бэлтгэл ажлыг дүгнэж үзэхэд аймгийн дүнгээр 89.1 хувиар хангаад байна.

Аймгийн хэмжээнд 16 сум 1 тосгоны 75 багийн 11,4 мянган малчин, мал бүхий өрхөд 3.0 сая толгой мал өвөлжинө Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж …

Дэлгэрэнгүй »

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын “Алтан намар” фестивалийн хүрээнд зохион байгуулсан “Шилмэл мал-2024” малын үзэсгэлэн, дуудлага худалдаа, төвийн бүсийн эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн төвд амжилттай зохион байгууллаа.

Шилмэл малын үзэсгэлэнд төвийн бүсийн Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган зэрэг 5 аймаг, нийслэлийн 23 сум, 1 дүүргээс нийт 156 мал, амьтан оролцохоор бүртгүүлж, шалгаруулалтад оролцсоноос 4 төрөлд 38 байр шалгаруулан шагналыг гардуулан өгч малчид, мал аж ахуй эрхлэгчдийг дэмжин дуудлага худалдаанд оролцох боломжийг бүрдүүлж, төвийн бүсэд зохион байгуулснаар онцлог …

Дэлгэрэнгүй »

хүнсний үйлдвэрлэл хариуцсан улсын (ахлах) байцаагч нар хамрагдаж хууль эрх зүйн мэдлэг, чадвараа дээшлүүлэв.

Сэлэнгэ аймаг Мандал суманд байрлах АПУ ХК-ийн салбар Хонин нуга бяслаг, исгэлтийн үйлдвэрийн үзүүлэх сургалтад 2024 оны 09 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд оролцлоо  

Дэлгэрэнгүй »

2024-2025 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:46 % – Бэлчээрийн нөөцтэй21 % – Бэлчээр хүрэлцээтэй26 % – Даац 1-3 дахин хэтэрсэн2 % – Даац 3-5 дахин хэтэрсэн5 % – Даац олон дахин хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд …

Дэлгэрэнгүй »

Малчид 45.3 мянган тн байгалийн хадлан бэлтгэж байна.

Аймгийн хэмжээнд 111.2 мянган тн байгалийн хадлан, 1.6 мянган тн ногоон тэжээл, 4.3 мянган тн үйлдвэрийн тэжээл, 1.6 мянган тн гар тэжээл, 12.6 мянган тн давс хужир, шүү бэлтгэхээс 45.3 мянган тн өвс, 0,8 мянган тн ногоон тэжээл, 0,1 мянган тн гар тэжээл, 0,3 мянган тн хужир, шүү бэлтгэсэн. Малчдын …

Дэлгэрэнгүй »

Хяналт шалгалт үргэлжилж байна.

“Хүнсний аюулгүй байдал” аяны хүрээнд Дашинчилэн сумын ЗДТГ-ын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч, хүнс хариуцсан мэргэжилтнүүд хамтран Ерөнхий боловсролын сургууль 1, хоол үйлдвэрлэлийн 6, хүнсний худалдааны 1, нийт 8 газарт хяналт хийж, холбогдох баримт бичгийг хянан үзэж, хадгалалтын горим зөрчигдсөн 1 төрлийн 100 ширхэг зайрмагийг аж ахуйн нэгжийн дотоод хяналтаар …

Дэлгэрэнгүй »

Шинэ хоршоо хөдөлгөөн

Малчин, хоршоологч та бүхэнд “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл, заавар зөвлөгөөг цахим хэлбэрээр өгч эхлээд байна. Мягмар, Пүрэв гариг бүр 11:00 – 12:30 цагийн хооронд Zoom линкээр нэвтэрч, шаардлагатай асуултдаа хариулт авах боломжтой. Линкийг тухайн өдөр бүрд оруулах болно. #ШинэХоршоо #ДэмДэмэндээДээсЭрчиндээ

Дэлгэрэнгүй »

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2024 оны А/149 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт аян, тус яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 08-00-02/13, 08-00-02/14 дугаартай удирдамжуудаар Хишиг-Өндөр, Орхон сумын хоол үйлдвэрлэлийн нийт 4 объектод төлөвлөгөөт хяналт шалгалт, ерөнхий боловсролын сургуулийн гал тогоонд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хүнс, …

Дэлгэрэнгүй »

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2024 оны А/149 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт аян, тус яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 08-00-02/14 дугаартай удирдамжаар Булган сумын хоол үйлдвэрлэлийн нийт 2 объектод төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж хүнсний аюулгүй байдлын чиглэлээр нийт 4 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө …

Дэлгэрэнгүй »

Хяналт шалгалт үргэлжилж байна.

“Хүнсний аюулгүй байдал” аяны хүрээнд Хишиг-Өндөр сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд хүнсний худалдааны 9 газарт хяналт хийж, хадгалж худалдаалах хүчинтэй хугацаа нь дууссан 14 нэр төрлийн 120 ширхэг 379700 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг лангуунаас татуулж аж ахуйн нэгжийн дотоод хяналтаар устгуулж, 12 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч эрсдлээс урьдчилан сэргийлж ажилласан …

Дэлгэрэнгүй »