ХХААХҮЯ, БШУЯ, ЭМЯамны салбарын улсын ерөнхий байцаагч нарын хамтран баталсан 03/00/13 дугаартай удирдамжаар ОБГ, ЭМГ, МЭГазрын улсын байцаагч нартай хамтран Булган сумын 1, 2, 3 дугаар сургууль, Баян-Агт, Сайхан, Хутаг-Өндөр, Хангал сум, Хутаг-Өндөр сумын Уньт баг, Хялганат тосгоны сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний хангамж, нийлүүлэлт, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан журам, зааврыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байдал, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилт, дотоод хяналтын тогтолцоо бүрдсэн байдалд хяналт шалгалтыг хийж, холбогдох 48 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллалаа.