2024 оны 11 сар 8, Баасан

СУМДЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА, НИЙТИЙН ХООЛ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ, ХОРШООНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхижуулах хүрээнд зөвлөгөө мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах, бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, туршлага судлуулахад зориулан сумдын мэргэжилтнүүдэд мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж буй бөгөөд сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоол, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн, хүнсний үйлдвэрлэл, жижиглэн худалдаа эрхлэгчид, нийтийн хоолны салбарын ажилтан ажиллагсад оролцож байна.
Сургалтаар:
✅“Үйлдвэрлэл үйлчилгээ аялал жуулчлал ажлын байрыг дэмжих жил”-д хүрсэн үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
✅“Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлахтай холбоотой хууль эрх зүйн мэдээлэл
✅Барьцаа, Барьцаалбарын бүртгэл хийх тухай
✅Анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах тухай
✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай
✅Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилт
✅Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан, Хоршоо хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сангийн мэдээлэл
✅Хоршоо хөгжүүлэх сангийн шинэчилсэн журмын танилцуулга
Хоршоо хөгжүүлэх сангийн программын хичээл
зэрэг сэдвүүдээр мэдлэг,мэдээлэл олгоно.

About admin

Check Also

2024-2025 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:46 % – Бэлчээрийн нөөцтэй21 % – Бэлчээр …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.