2024 оны 4 сар 27, Бямба
Breaking News

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 6.3, 6.5, Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор батлагдсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх зарцуулах журам”-ын хүрээнд Булган аймгийн төв Булган сумын хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 10 тн мах (үхрийн мах- 4 тн, хонины мах-5 тн, ямааны мах-1тн) нийлүүлэх сонгон шалгаруулалтад чанарын шаардлага хангасан мах бэлтгэж, хадгалсан аж ахуй нэгжийг оролцохыг урьж байна.
Бэлтгэн нийлүүлэгч нь “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх зарцуулах журам”-ын 3.1, Бэлтгэсэн мах нь тус журмын 3.2-д тусгагдсан шаардлагыг хангасан байна.
Захиалагч журмын 2.5-д заасны дагуу 1кг тутамд урамшуулал өгөх хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ.
✅Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
1. Аж ахуйн нэгжийн хүсэлт; (хаяг, байршил, нийлүүлэх махны тоо хэмжээ, махны төрөл тус бүрээр үнийн санал, махны хадгалалтыг зургаар баримтжуулсан байх)
2. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны танилцуулга.
3. Нөөцийн махыг хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд бэлтгэж, зориулалтын агуулахад хадгалсан байна.
4. Махыг яс, махны зохистой харьцаатай жижиглэн, хөрөөдөж 1-5 кг-ын хэмжээгээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнсний зориулалтын сав, баглаа боодолд савлаж, хаяг шошго нь стандартад нийцсэн байх (савласан бүтээгдэхүүний хаяг, шошго бүхий зураг)
5. Бэлтгэсэн махыг мал эмнэлгийн нэгдсэн системд бүртгүүлж, шинжилгээнд хамруулсан байх
6. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.7.5-д заасны дагуу мах бэлтгэх үйлдвэрлэлийн агуулах, орчин, тээврийн хэрэгсэл, тээвэрлэлтэд хэрэглэх тоног төхөөрөмжийг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр халдваргүйтгэл хийлгэхээр гэрээ байгуулсан байх
Материал хүлээж авах хугацаа: 2023 оны 04 сарын 01-ний өдөр
СОНИРХСОН ЭТГЭЭД ШАЛГАРУУЛАЛТЫН ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧИГ,
БУСАД МЭДЭЭЛЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙГ ДАРААХ ХАЯГААР АВНА УУ.
Хаяг: Булган сум, 5-р баг, Хүнс, хөдөө аж ахуйн газар, 2-р давхар № 204 тоот өрөө
Лавлах утас: 7034-2739, 99717168, 92033888

About admin

Check Also

“Хүнсний аюулгүй байдал”

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2024 оны А/149 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний аюулгүй …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.