2024 оны 4 сар 18, Пүрэв

БУЛГАН АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР

📣📣📣ЗАРЛАЛ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах Аймгийн дэд хорооны гишүүнээр ажиллахыг урьж байна.
Тавигдах шаардлага:
ЖДҮХСангийн журмын дагуу саналын эрхтэй 7 гишүүнээс 4 гишүүнийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулах бөгөөд төлөөлөл нь дараахь ерөнхий шаардлагыг хангасан байна: Үүнд:
• Эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай;
• Сүүлийн гурван жилд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй
• Сантай бизнесийн холбоогүй
• Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
• Шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх.
Хүнс, хөдөө аж ахуйн газарт бүрдүүлж ирүүлэх баримт бичиг:
• Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл, өөрийн намтар, ажлын туршлагын талаарх танилцуулга
• Иргэний үнэмлэхийн лавлагаа
• Төрийн албан хаагчийн анкет
• Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх
• Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тухай тодорхойлолт
• Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа
• Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан талаарх танилцуулга, тайлан.
Холбоо барих утас: 80188259

About admin

Check Also

Хяналт шалгалт үргэлжилж байна.

ХХААХҮЯ, Салбарын хяналтын газар, улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 08-00-02/10 дугаартай удирдамжийн дагуу Бүрэгхангай …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.