2024 оны 4 сар 29, Даваа
Breaking News

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ СУРГАЛТАНД ХХААГ-н АЛБАН ХААГЧИД ОРОЛЦЛОО

Булган аймагт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг сургалтыг 16 сум, 1 тосгоны хэмжээнд гамшгийн үеийн бэлэн байдлыг дүгнэх, зөрчил дутагдлыг арилгуулах зорилготойгоор Төрийн албан хаагчид нийт иргэд, сурагчдад зориулан Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга,бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг “ Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадвар” сэдвээр урьдчилан сэргийлэх, мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалт болон үзлэгийг бүх сумдад үр дүнтэй зохион байгууллаа.
Аймгийн хэмжээнд орон нутгийн алба, мэргэжлийн анги хуулийн этгээд сайн дурын хэсгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг үнэлж, харилцаа холбоо зарлан мэдээллэх хэрэгслийн бэлэн байдал, гамшгийн үеийн хүч хэрэгсэл дайчлан гаргах ажиллагаа, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ болон урьдчилан сэргийлэх сургалт ямар түвшинд байгаад газар дээр нь үзэж дүн шинжилгээ хийгджээ.
Гамшгаас хамгаалах энэ удаагийн бэлэн байдлын үзлэгт аймаг сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги сайн дурын хэсэг, найм хүртэлх хуулийн этгээдүүдийг бүрэн хамруулж байна.

About admin

Check Also

“Хүнсний аюулгүй байдал”

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2024 оны А/149 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний аюулгүй …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.