2024 оны 5 сар 2, Пүрэв
Breaking News

МОНГОЛ УЛСАД ШИНЖЛЭХ УХААНЫ МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН АЛБА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

1923 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Ардын Засгийн Газрын 6 дугаар хуралдааны шийдвэрээр тэр үеийн Сангийн яамны дэргэд Мал эмнэлгийн хэлтсийг байгуулж, 1923 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Засгийн газрын 32 дугаар хуралдаанаар “Малын зүйлийг эмнэх ба боловсруулан сайжруулах газар”-ыг бие даалган байгуулж, өргөжүүлэн зохион байгуулсан нь Монгол улсад шинэ үеийн шинжлэх ухааны Мал эмнэлгийн салбарын үүсэн хөгжих тулгын чулууг тавьсан түүхэн тэмдэглэлт өдөр байжээ.
Өнөөдөр түүхт 100 жилийн ойн өдрөө Булган аймгийн Мал эмнэлэгийн газар, Хүнс Хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байна.
Уг түүхт ойн баярын хүндэтгэлийн хурлын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцож, хөдөө аж ахуй, мал эмнэлэгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ажилтнууд, салбарын сайчуудад Төрийн дээд одон медаль, Аймгийн Засаг дарга, ИТХ-ын нэрэмжит шагналыг гардууллаа.
Мал эмнэлэг, хөдөө аж ахуйн салбартаа амжилт гарган ажилласан нийт үе үеийн удирдлагууд, албан хаагчид та бүхэндээ 100 жилийн түүхт ойн баярын мэнд хүргэе.

About admin

Check Also

“Хүнсний аюулгүй байдал”

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2024 оны А/149 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний аюулгүй …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.