2023 оны 9-р сар 30, Бямба

ХХААХҮЯ-с хэрэгжүүлж буй хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор бордоо, техникт татаас олгох тухай Дилер байгууллага болон тариаланчдад хүргэх зөвлөмж

I. Техник, бордоо импортлогч компаниудад өгөх зөвлөмж

  1. Техник, бордоо импортолж, худалдан борлуулж буй аж ахуй нэгж, компаниуд Дижиталмедик ХХК-тай холбогдож өөрийн байгууллагад хэрэглэгч нэмүүлж, агуулахад байгаа бүтээгдэхүүний мэдээллийг оруулна.
  • Агуулахад бүтээгдэхүүн нэмэхдээ тухайн бүтээгдэхүүний нэр, төрөл, ангилалыг сонгож нэгжийн үнэ, И-Баримтын кодыг оруулж өгнө.
  1. Худалдан авагчдад НӨАТ-н баримт бичихдээ техник бол 43401, Бордоо бол 43402 гэсэн кодоор шивнэ.
  2. НӨАТ-н баримт шивэхдээ тухайн компанийн худалдан авсан бүтээгдэхүүний тоо ширхэг, нэгжийн үнийг дэлгэрэнгүй оруулж өгөх ба 1 бүтээгдэхүүн, бөөн дүнгээр гэж шивж болохгүйг анхаарна уу.Жишээ болгож баримтын зураг оруулав.

II. Техник, бордоо худалдаж авсан тариаланч иргэн, аж ахуй нэгжүүдэд өгөх зөвлөмж.

  1. Тус татаас нь хаврын тариалалтад зориулж бордоо худалдан авсан тариаланчид, иргэн, аж ахуй нэгжүүдэд худалдан авсан бордооны үнийн дүнгийн 30 хувь хүртэлх олгох юм.
  2. Тариалан эрхлэгч нь MOFA.GOV.MN цахим системд бүртгэгдсэн байх шаардлагатай бөгөөд татааст хамрагдахын тулд 2023 оны тариалалтыг бүртгэсэн байх шаардлагатай.
    • Тариалалт бүртгэхийн тулд цахим системд нэвтрэн тариан талбайн жагсаалт цэснээс тухайн газрын мэдээллийг дэлгэрэнгүй харах гэсэн товч дарж- таримал дэд цэсэнд орно-Таримал цэсэнд таримлын мэдээллийг, тариалсан огноог тохируулан тухайн НТД бүхий талбай бүрээр бүртгэсэнээр 2023 оны тариалалт бүртгэгдсэн гэж үзнэ.
    • Тариалалт бүртгэгдсэн газар нь Газар зохион байгуулалт, геодиз, зураг зүйн газрын цахим системээр баталгаажсан байх шаардлагатай.
  3. Тариалалт бүртгэсэн газарт 2019 оноос хойш “Хөрсний агрохими, агрофизикийн шинжилгээ” хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд тус шинжилгээний хариуг PDF файлаар хавсаргах шаардлагатай.
  4. Татаасын хүсэлт илгээхийн тулд MOFA.GOV.MN цахим системийн Дэмжлэг цэсний “Техник, Бордоо” дэд цэсэнд нэвтэрч дэлгэцийн хамгийн дээд хэсэгт байгаа техник, бордоо гэсэн сонголтоос өөрийн илгээх хүсэлтийн сонголтыг хийнэ.
  5. Тариалангийн талбай нэмэх, сонгох хэсэгт тус зөвлөмжийн 2-т заасны дагуу тариалалт бүртгэсэн талбайн нэгж талбарын дугаар жагсаалт байдлаар харагдана. Үүнээс талбайг сонгож тус зөвлөмжийн 3-т заасан шинжилгээний бичгийг хавсаргах шаардлагатай.
  6. Тариалангийн газар сонгосоны дараа Бүтээгдэхүүн нэмэх гэсэн товч дарж бордоо, техник худалдан авсан дилер компанийн нэрийг сонгож, худалдан авсан бүтээгдэхүүний нэр, төрлийг сонгоно.
  7. И-Баримт сонгох хэсэгт тухайн төрлийн бүтээгдэхүүнд тус зөвлөмжийн I-р хэсэгт дурьдсаны дагуу баримтыг шивүүлж авсан байх шаардлагатай. Тус шаардлагыг хангасан баримт харгалзах бүтээгдэхүүнийг сонгоход жагсаалтаар гарч ирнэ.
  8. Бүтээгдэхүүний мэдээллийг оруулж И-Баримт сонгосны дараа тухайн дилер компанитай байгуулсан гэрээний PDF хувилбар,
    Техник, Бордоо ашиглах үеийн зураг зэргийг хавсаргана.
  • Хэрэв техник бол худалдан авсан техникийн арлын дугаарыг оруулж шалгах товч дарснаар баталгаажина. Тухайн техник нь татаас хүсэгч иргэн, аж ахуй нэгжийн нэр дээр бүртгэгдсэн байх шаардлагатай гэдгийг анхаарна уу.

Холбоо барих:

Дижитал медик ХХК-ийн Сургалт хариуцсан мэргэжилтэн В.Санчир

Утас 88034752

 

About admin

Check Also

Мах, махан бүтээгдэхүүний технологийн сургалтад ЖДБ эрхлэгчдийг урьж байна.

Сургалт нь доорх сэдвээр явагдана: – Мах боловсруулах, хадгалах технологийн үндэс; – Хүйтний аргаар мах …

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.