2024 оны 4 сар 26, Баасан
Breaking News

Шинэ Хөдөө Булган Хөтөлбөр

“Өвлийн нарлаг хүлэмж байгуулалтын технологи, бизнес төлөвлөгөө боловсруулах” сургалт “БУЛГАН АЙМАГТ” явагдаж байна.🇲🇳🇲🇳🇲🇳 ✅Германы олон улсын хамтын ажиллагааны “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих (PROGRES)”-төсөл болон “Шинэ Хөдөө Булган Хөтөлбөр” төслийн хамтын ажиллагааны хүрээнд “Өвлийн нарлаг хүлэмж байгуулалтын технологи, бизнес төлөвлөгөө боловсруулах” сургалт “БУЛГАН АЙМАГТ” эхэллээ. Эхний өдөр онолын сургалт явагдаж, 2 дахь өдөр зөвлөн туслах үйлчилгээ гэсэн бүтэцтэй явагдах юм. ✅Тус сургалтад Булган аймгийн Тэшиг, Рашаант, Булган, Гурванбулаг, Орхон, Хутаг-Өндөр сумын хүлэмжийн аж ахуй эрхэлдэг, сонирхдог иргэд, аж ахуй нэгжүүд хамрагдаж байна. ✅Шинэ Хөдөө Булган Хөтөлбөр төслөөс цаашид хүлэмжийн аж ахуйг Булган аймагт хөгжүүлэх, өргөжүүлэх тал дээр бодлогын хүрээнд анхаарч ажиллана. Та бүхэн сум сумын онцлог, нөөц, боломжинд тулгуурлан саналуудаа албан ёсоор хүргүүлээрэй. Хамтран ажиллаж буй GIZ Mongolei болон Hhaag Bulgan Aimag байгууллагууддаа талархал илэрхийлье. 🇲🇳🇲🇳🇲🇳 #ажлын_байрыг_нэмэгдүүлнэ #шинэ_хөдөө_булган_хөтөлбөр #үйлдвэрлэгч_булганчуудаа_дэмжинэ GIZ Mongolei Hhaag Bulgan Aimag

About admin

Check Also

“Хүнсний аюулгүй байдал”

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2024 оны А/149 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний аюулгүй …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.