2023 оны 1 сар 28, Бямба
Breaking News

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “УЛСЫН ЗАЛУУ АВАРГА ТОГООЧ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН

Булган аймгийн Үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, ажлын байрыг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж- аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, МУЗГ болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр болсон.
2023 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Чингис Хааны Цом-2023” олон улсын хоолны фестивалийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, ундааг сурталчилан таниулж, түгээн дэлгэрүүлэх, салбарын ажилтан, ажилчдын ур чадвар, чадамжийг дээшлүүлэх, туршлага солилцох зорилгоор Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит залуу тогооч нарын улсын уралдааныг зохион байгуулж байна.
УРАЛДААНД:
✅Булган аймгийн Засаг даргын Тамгын газар,
Монголын тогооч нарын холбоо,
✅Булган аймгийн тогооч, хоол үйлдвэрлэгчдийн холбоо,
✅Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагууд,
✅Булган аймгийн Аялал жуулчлалын холбоо,
HORACA (зочид буудал, рестораны зочлох үйлчилгээний сургалтын төв) ,
✅Монголын Мастер тогоочдын холбоо,
21 аймаг, 9 дүүргийн Тогооч нарын мэргэжлийн холбоодын 210 залуу шилдэг тогооч нар оролцож байна.
Нээлтийн ажиллагааны үеэр Булган аймаг өөрийн нэрийн “ Тэргүүн шимт” нутгийн брэнд шөлтэй болж, АЗДТГ-т нэрийн шөлний жорыг хадгалууллаа. Ур чадварын тэмцээ өнөөдрийн  байдлаар амжилттай үргэлжилж байна.

About admin

Check Also

ХӨНГӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ОЛГОГДОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ЗЭЭЛЭЭР ХУДАЛДАН АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ Аж ахуйн нэгжийн Жижиг, дунд үйлдвэрийн газарт …

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.