2024 оны 4 сар 28, Ням
Breaking News

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАЗРААС ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

Хүсэлт хүргүүлэх тухай

Жижиг, дунд үйлдвэрийн газрын эргэлтийн хөрөнгөнд бүртгэлтэй байгаа бэлэн бүтээгдэхүүн болох арьс боловсруулах сойзон махлагчтай тоног төхөөрөмж болон сүүнээс цөцгий ялгах цахилгаан ажиллагаатай төхөөрөмж, бяслаг үйлдвэрлэх төхөөрөмжийг 20%-ийн урьдчилгаа төлбөртэй, 5 жилийн хугацаанд төлбөрийг хүүгүй хувааж төлөх нөхцөлөөр борлуулахтай холбоотой дараах хүсэлтийг хүргүүлж байна.

Иймд дээрх мэдээллийг орон нутгийн аж, ахуйн нэгж, иргэдэд хүргэж тус бүр нэг тоног төхөөрөмж борлуулах чиглэлээр хамтран ажиллана уу.

Тоног төхөөрөмжийн үнэ болон тоо ширхэг, бүрдүүлэх баримт материалыг хавсаргав.

Хавсралт: 2 хуудастай.

 

БЭЛЭН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН

Тоног төхөөрөмжийн нэр Нэгж.Үнэ Эцсийн үлдэгдэл
Тоо Дүн
Арьс дэвтээгч 70 800,000 44 35,200,000
Баркас 70 2,000,000 44 88,000,000
АРЬС Арьс зүлгэх машин 35 2,000,000 22 44,000,000
Арьс элдэх машин 35 2,600,000 22 57,200,000
Барабан 35 3,200,000 22 70,400,000
Сойтгон махлагч 25 2,300,000 22 50,600,000
Бяслаг үйлдвэрлэх төхөөрөмж 5,720,000 2 11,440,000
СҮҮ Сүүнээс цөцгий ялгах цахилгаан ажилгаатай төхөөрөмж 1,012,000 65 65,780,000

 

Сойтгон махлагчтай арьс боловсруулах төхөөрөмж иж бүрдэл

Д/Д Төхөөрөмжийн нэр нэгж үнэ тоо нийт
1 Дэвтээгч 800,000 2 1,600,000
2 Баркас 2,000,000 2 4,000,000
3 Арьс зүлгэх машин 2,000,000 1 2,000,000
4 Арьс элдэх машин 2,600,000 1 2,600,000
5 Барабан 3,200,000 1 3,200,000
6 Сойтгон махлагч 2,300,000 1 2,300,000
Нийт дүн 15,700,000

 

ААНБ ТӨХӨӨРӨМЖИЙГ ЗЭЭЛЭЭР ХУДАЛДАН АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

  1. Аж ахуйн нэгжийн Жижиг, дунд үйлдвэрийн газарт хандсан хүсэлт.
  2. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн гэрчилгээ
  3. Харьяа ХХААГазрын эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэгийг баталсан тодорхойлолт.
  4. Урьдчилгаа 20 хувь төлсөн төлбөрийн баримт, урьдчилгаа төлбөрийг ЖДҮХСангийн Төрийн сан дахь 100900037019 тоот дансанд тушаана
  5. Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар.
  6. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ /аж ахуйн нэгж нь 1-ээс дээш гишүүнтэй бол тухайн эзэмшигчдээс итгэмжпэл авах/
  7. Аж ахуйн нэгж үүсгэн байгуулах компаний дүрэм 3 хувь /үүсгэн байгуулагдахад зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын тамга, тэмдэгээр баталгаажсан байх/.
  8. Оршин суугаа хаягын тодорхойлолт /ТҮЦ-машин/
  9. Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл, муу зээлийн түүхгүй байх.

ХУВЬ ХҮН ХУДАЛДАН АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Иргэний үнэмлэх
  2. Оршин суугаа газрын тодорхойлолт
  3. Урьдчилгаа 20% төлсөн банкны баримт
  4. ЖДҮГ-т хандсан хүсэлт

Хүсэлтээ өгөөд гэрээ байгуулсны дараа үлдэгдэл төлбөр дээр даатгал хийлгэж, даатгалын гэрээгээ авчирч өгснөөр тоног төхөөрөмжөө хүлээн авах боломжтой болно.

 

About admin

Check Also

“Хүнсний аюулгүй байдал”

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2024 оны А/149 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний аюулгүй …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.