2024 оны 4 сар 26, Баасан
Breaking News

Чилэнгийн аймаг дундын отрын бүс нутагт өвөлжих малын тоо

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Аймаг дундын отрын бэлээр ашиглалтын нийтлэг журам”-ын 2.3, 2.4 дэхь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Улсын тусгай хэрэгцээний Чилэнгийн аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлыг 2022 оны 10 дугаар сарын 05-ны 11 цагт Булган аймгийн Рашаант суманд зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 277 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 08 дугаар сарын 01-ний 09 тоот албан даалгавар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/365 тоот тушаалаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг даалгавар өгсний дагуу Улсын тусгай хэрэгцээний Чилэнгийн аймаг дундын отрын бүс нутагт өвөлжих малын тооны шийдвэрийг тус хурлаар гаргасан.

Энэ жилийн хувьд Чилэнгийн аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээрийн даац багтаамж хонин толгойд шилжүүлснээр 52.0 мянган толгой малыг өвөлжүүлэх боломжтой гэсэн судалгааны дүн гарсан.

Иймд Чилэнгийн аймаг дундын отрын бүс нутагт 2022-2023 онд мап Өвөрхангай аймгаас 20.0, Төв аймагаас 13.0, Булган аймгаас 10.0, (нөөцөд 9.0) мянган мал оруулж өвөлжүүлэх шийдвэр гаргасан.

About admin

Check Also

“Хүнсний аюулгүй байдал”

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2024 оны А/149 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний аюулгүй …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.