2024 оны 4 сар 26, Баасан
Breaking News

2022 онд үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос тушаасан малчин, мал бүхий этгээд мөнгөн урамшуулалд хамрагдахад шаардлагатай дараах мэдээллийг хүргүүлж байна.

1) “Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам’-ын тухай Засгийн Газрын 2019 оны 343-р тогтоолд заасны дагуу Малчин дараах шаардлагуудыг хангасан тохиолдолд урамшуулалд хамрагдана. Үүнд:

  1. Мал тооллого, бүртгэлийн А данстай байх
  2. Үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноосондоо Мал эмнэлгийн гэрчилгээ авсан байх
  3.  Үйлдвэрт хонь, тэмээний ноос тушаасан баримт нь, цахим төлбөрийн Ибаримт системд баталгаажсан байх

2) Үйлдвэрлэгчид НӨАТ-ын хуулийн 14.1.4 дэх заалтын хэрэгжилтийг хангахын тулд түүхий эдийн худалдан авалт нь татварын цахим төлбөрийн Ибаримт систем дээр баталгаажсан байх ёстой.

14 дүгээр зүйл. Албан татварт хасалт хийх

14.1. Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:

14.1.4. мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан, үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, өндөг, арьс шир, хонь, тэмээний ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, мах боловсруулах үйлдвэрлэлд зориулан бэлтгэх таван хошуу мал, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан албан татвар суутган төлөгчийн албан татварыг уг хувиар;

3) 2022 оны 5-р сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Татварын Ерөнхий Газраас Ebarimt аппликейшнд нэмэлт хөгжүүлэлт хийж 2022 оны 5-р сарын 01-ны өдрөөс малчин, мал бүхий этгээдийн Ebarimt-д бүртгэлтэй дансаар нь түүхий эдийн үнийг шилжүүлсэн буюу Бэлэн бус тооцоо хийсэн тохиолдолд малчин, мал бүхий этгээд заавал баталгаажуулахгүйгээр үйлдвэрлэгчдийн төлбөрийн баримт шууд баталгааждаг болсон бөгөөд малчин, мал бүхий этгээдэд түүхий эдийн үнийг Бэлэн тооцоогоор хийсэн тохиолдолд малчин баталгаажуулах шаардлагатай төлбөрийн баримт үүснэ.

4) 2022 оны 5-р сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд   “Гааль, Татвар, Санхүүгийн Мэдээллийн Технологийн Төв’ Улсын Үйлдвэрийн Газраас, цахим төлбөрийн баримтын Ebarimt аппликейшнд ХХААХҮЯ-ны захиалгаар нэмэлт хөгжүүлэлт хийж “Хүнс, хөдөө аж ахуйн урамшуулал’ гэсэн бараа, ажил үйлчилгээний сонголтыг нэмсэн бөгөөд уг хөгжүүлэлтийг хэрхэн ашиглах сургалтанд та бүхэн хамрагдсан.

“Гааль, Татвар, Санхүүгийн Мэдээллийн Технологийн Төв’ Улсын Үйлдвэрийн Газраас ирүүлсэн цахим сургалтын гарын авлагыг хүргүүлж байна. Гарын авлага 3 хэсэгтэй. Үүнд:

  1. Ebarimt аппликейшн дээр малчны QR кодыг үүсгэх, бараа ажил үйлчилгээ сонгох заавар /2-8-р хуудас
  2. Ebarimt систем дээрхи “баталгаажсан’ болон “баталгаажаагүй’ баримтыг буцаах заавар /9-22-р хуудас
  3. Ebarimt системд нэвтрэх “иргэний код’ “нууц үг’-ээ малчин хэрхэн мэдэх, сэргээх заавар /23-р хуудас

а) Мал тооллогын А данстай бүх малчин, мал бүхий этгээдийг Ebarimt систем дээр “Малчин’ ангиллаар бүртгэж зөвхөн энэхүү ангиллаар бүртгэгдсэн иргэнд “Хүнс, хөдөө аж ахуйн урамшуулал’ гэсэн бараа, ажил үйлчилгээний сонголт харагдана.

б) Малчин өөрийн гар утсан дээрхи Ebarimt аппликейшн дээр иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулж, малчны QR кодоо үүсгэсний дараа бараа, ажил үйлчилгээ сонгох цэсээс “Хүнс, хөдөө аж ахуйн урамшуулал’-ыг сонгоно.

в) Бараа, ажил үйлчилгээ сонгох сонголтын дор байгаа “Бараа, ажил үйлчилгээний үнэ тохируулах’ хэсэг нь борлуулах бараа, ажил үйлчилгээний жижиглэнгийн болон бөөний худалдааны үнийг оруулах зориулалттай.

г) Үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзэмшдэг гар утсан дээрхи өөрийнхөө Ebarimt аппликейшнийг, түүхий эдийн худалдан авалтын бүртгэл хийхдээ ашиглана.

д) Төлөөлөгч өөрийн Ebarimt аппликейшнээр, малчны Ebarimt аппликейшн дахь QR кодыг уншуулан, ТЕГ-аас ирүүлсэн зааврын дагуу түүхий эдийн худалдан авалтын бүртгэлийг хийнэ.

5) 2021 оны жилийн эцсийн мал тооллогод хамрагдаж А дансандаа бүртгүүлсэн 246302 малчин, мал бүхий этгээдийн мэдээлэл Ebarimt системд орсон. Эдгээр 246302 иргэнд “Хүнс, хөдөө аж ахуйн урамшуулал’ цэс харагдана, бусад бүх иргэнд харагдахгүй. Хэрвээ энэхүү цэс малчин, мал бүхий этгээдэд харагдахгүй байвал:

– 2021 оны жилийн эцсийн мал тооллогоос хойш малтай болсон эсвэл өрх тусгаарласан

– А данс эзэмшигч нас барсан учир урамшууллын падаан гэр бүлийнх нь хүн дээр бичигдсэн байх магадлалтай.

Энэ тохиолдолд:

– харъяа сумынхаа Статистик хариуцсан мэргэжилтэнд хандаж А данстай болох

– харъяа сумынхаа Статистик хариуцсан мэргэжилтэнд хандаж А данс эзэмшигчийг солиулах

– үүний дараа сумынхаа Татварын тасагт хандаж зөвлөгөө аван Ebarimt-д бүртгүүлэх шаардлагатай.

Дээрхи тохиолдлын аль нь ч биш мөртлөө:

– тухайн малчин, мал бүхий этгээдийн QR код Ebarimt-д идэвхижихгүй

– тухайн малчин, мал бүхий этгээдэд “Хүнс, хөдөө аж ахуйн урамшуулал’ цэс харагдахгүй байвал

Дараах утсаар хандаж зөвлөгөө авахыг хүсье:

– Гааль, Татвар, Санхүүгийн Мэдээллийн Технологийн Төв УҮГ – 7577-7507

– Татварын Ерөнхий Газар – 1800-1288

– харъяа Аймгийнхаа Татварын Хэлтэс

– харъяа сумынхаа Татварын Тасаг

6) Үйлдвэрт хонь, тэмээний ноос тушаасан малчин, мал бүхий этгээд нь ХХААХҮЯ-ны “Төсвийн урамшууллын систем’ программд нэвтэрч мөнгөн урамшуулалд хамрагдах хүсэлтээ илгээхэд тухайн малчин, мал бүхий этгээдийн үйлдвэрт тушаасан ноосны зөвхөн баталгаажсан хэмжээг, ноосоо тушаасан тухайн үйлдвэрийн Ebarimt системээс ‘Төсвийн урамшууллын систем’ нь цахимаар татаж авна.

Хэрвээ малчин, мал бүхий этгээдийн үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос нь “цахим төлбөрийн Ибаримт систем дээр баталгаажаагүй’ байвал урамшуулалд хамрагдах шаардлага хангагдахгүй учир ‘малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал тооцогдож, олгогдох боломжгүй’ болно.

7) Иймд “Гааль, Татвар, Санхүүгийн Мэдээллийн Технологийн Төв’ УҮГ-аас ирүүлсэн гарын авлагыг ашиглан 1 малчин, 1 мал бүхий этгээд дээр олон удаа үүссэн “баталгаажсан’ болон “баталгаажаагүй’ цахим төлбөрийн баримтыг үйлдвэрийхээ Ebarimt системээс буцаан цэвэрлэж зөвхөн тухайн малчин, мал бүхий этгээдийн бодитоор тушаасан ноосны хэмжээг 2022-10-р сар дотроо багтаан баталгаажуулан үлдээнэ үү. Энэхүү үйлдлийг хийхдээ харъяа Татварын Хэлтэс, Татварын Тасгаас зөвлөгөө авч хамтран ажиллана уу.

 

 

About admin

Check Also

“Хүнсний аюулгүй байдал”

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2024 оны А/149 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний аюулгүй …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.