2024 оны 4 сар 27, Бямба
Breaking News

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ- ГАЗАР ТАРИАЛАН үндэсэний чуулган, салбар зөвлөгөөнүүд 2022 оны 4 дүгээр сарын 13-15- ны өдлүүдэд зохион байгуулагдлаа

Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэлж, тодорхой үүрэг, чиглэл өгөв.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ үндэсний чуулганд оролцогсдод мэндчилгээ дэвшүүлж, илгээлт ирүүлснийг ахлах зөвлөх уншиж танилцуулав.

Үндэсний чуулганд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” илтгэл

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун “Тариалангийн салбарын эрх зүйн шинэчлэл” илтгэлүүдийг тус тус тавьж, Хаврын тариалалт хаяанд ирсэн энэ чухал цаг үед Монгол Улсын төрийн тэргүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд зэрэг төрийн төлөөлөл, хүнс үйлдвэрлэгч-тариалан эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, салбарын үе үеийн зүтгэлтнүүд, зочид, төлөөлөгч нэгэн дээвэр дор цуглан асуудлыг хамтдаа ярилцаж, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

  • Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг Монголын тариаланчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ
  • Агрономчдын улсын хоёрдугаар зөвлөгөөнөес гаргасан зөвлөмжийг Монголын агрономчдын холбооны тэргүүн, Хөдөө аж ахуйн их сургуулийн багш доктор, дэд профессор Б.Амарсанаа
  • Төмс, хүнсний ногоо, хүлэмжийн тариалан, зоорийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат агрономч Т.Төрмандах
  • Жимс, жимсгэний тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн, Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Насанжаргал нар тус тус танилцуулав.

Уг арга хэмжэээнд манай аймгаас нийт 100 гаруй тариаланч, 20 гаруй агрономчид оролцсон байна.

Чуулганаас гаргасан нэгдсэн зөвлөмжийг ХХААХҮЯамнаас танилцуулж, хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ.

About admin

Check Also

“Хүнсний аюулгүй байдал”

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2024 оны А/149 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний аюулгүй …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.