2024 оны 3 сар 28, Пүрэв
Breaking News

 7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл  2019.10.11

Хүнс, хөдөө аж ахуйн газраас   7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл                      

2019.10.11

Мал аж ахуйн талаар :   

Аймгийн Засаг Даргын 2019 оны 10 сарын 02-ны өдрийн “Мал аж ахуй, төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл шалгах, ургац хураалтын ажлын явцтай танилцах” А/468 дугаар захирамжийн хүрээнд 9-н ажлын хэсэг сумдад ажиллаж,  бэлтгэл ажлыг газар дээр нь үзэж, үүрэг даалгавар өгч,  ажлын тайлан үр дүнг Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцууллаа.

Малчдын хэмжээнд 88.5 мянган тн байгалийн хадлан, 1.2 мянган тн ногоон тэжээл, 8.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 1.6 мянган тн гар тэжээл, 8.2 мянган тн давс хужир шүү бэлтгэхээс одоогийн байдлаар өвс 84566 тн, сүрэл 248 тн, ногоон тэжээл 3944 тн, үйлдвэрийн тэжээл 448 тн, гар тэжээл 1426 тн-ийг бэлтгэсэн нь хадлангийн 81,4 хувийг бэлтгээд байна.

Сумдын аюулгүйн нөөцөд 1600 тн өвс, 480 тн тэжээл бэлтгэхээс 889.0 тн өвс, 147 тн тэжээл бэлтгэсэн байна.

Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл урьдчилсан байдлаар 85.3 хувьтай хангагдсан. Хангал, Сэлэнгэ, Бугат сумд өвөлжилтийн бэлтгэлийг сайн зохион байгуулсан. Баяннуур, Гурванбулаг, Рашаант, Хутаг-Өндөр сумд 75,0-78,8 хувь буюу хангалтгүй байна. Сумдын аюулгүйн нөөцийг шуурхай зохион байуулах үүрэг чиглэл өгөөд байна.

Сумдаас 7 хоногийн Лхагва гарагт хадлангийн мэдээг авч нэгтгэн, Пүрэв гарагт ХХААХҮЯ болон аймгийн удирдлагуудад мэдээлж байна.

Шинэ хөдөө” /Булган/ төслийн тендер шалгаруулалтын 1, 2, 3, 4, 5, 6, 14 дүгээр багцад үнийн санал ирээгүй, 13, 15, 17, 18 дугаар багцад ирсэн тендерийн материал шаардлага хангаагүй тул тендерийг дахин зарласан боловч 1, 2, 3, 4, 6,14, 13, 17, 18 дугаар багцууд дахин шаарлага хангасан тендерийн материал ирээхгүй тул  дээрх багцуудад хуульд тусгагдсан дагуу бараа, ажилыг шууд гэрээ байгуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, аж ахуйн нэгжүүдэд урилга өгч, шууд гэрээ байгуулахаар ажиллаж байна.

“Шинэ Хөдөө Булган” дэд хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Цагаан- Уул сумаас “Цагаан-Уул” үүлдрийн 100 толгой өсвөр хээлтүүлэгчийг худалдан авлаа.

Булган суманд болсон “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан  малын үзэсгэлэн худалдаанд “Герефорд” үүлдрийн бух 2, “Сэлэнгэ” үүлдрийн бух 2, “Хангай” үүлдрийн хонь 3, Баяд үүлдрийн хуц 8, эрчмийн хар ухна 2 нийт 17 мал оролцсон байна.

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Сайхан суманд шинээр гаргасан инженерийн хийцтэй худагт хяналт хийлээ.

Хүнс, газар тариалангийн талаар:

“Намрын ногоон өдрүүд Булган үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаанд Ханжаргалант худалдааны төвд 12 сум 1 тосгоны жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн 18 нэр төрлийн бүтээгдэхүүн оролцож 14 шилдэг наминац шалгаруулсан байна.

Хүнс, хөдөө аж ахуйн газар.

 

 

 

About admin

Check Also

Хүнс, хөдөө аж ахуйн газраас  7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл 2019.12.06

Хүнс, хөдөө аж ахуйн газраас  7 хоногт хийсэн ажлын товч мэдээлэл 2019.12.06   ХХААХҮ-н сайдын …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.