2025 оны 2 сар 13, Пүрэв
Breaking News

ЗӨВЛӨМЖ

Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын улсын ерөнхий байцаагчдын хамтран баталсан 2024 оны 08-00-02/03 дугаартай “Нийтээр тэмдэглэх баяр болон цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай ” удирдамжийн дагуу “Шинэ жилийн баяр”-аар урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж гарсан зөрчлүүдэд үндэслэн дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд :

1. Гарал үүсэл нь тодорхой, болц гүйцсэн жимс, ногоо худалдан авах;

2. Гэмтсэн, шалбарсан, зүсэгдсэн жимс ногоо авахгүй байх;

3. Жимснээс исэглэн үнэр үнэртвэл худалдан авалт хийхгүй байх;

4. Жимс жимсгэнэ, хүнсний ногоог хэрэглэхийн өмнө содтой усаар угаах;

5. Дагалдах шинжилгээний бичигтэй, баталгаатай ургамлын гаралтай бүтээгдэхүүн буюу жимс жимсгэнэ, төмс хүнсний ногоо, түүхий эд, худалдан авах;

6. Шинжилгээ баталгаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахгүй байх;

Дээрх зөвлөмжийг хэрэгжүүлж эрсдэлээс гэр бүлээ хамгаалахыг зөвлөж байна.

 

 

About admin

Check Also

Хүнс, хөдөө аж ахуйн газарт 4-р улирлын байдлаар гарсан сул орон тоо

сул ажлын байр

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.