Шилмэл малын үзэсгэлэнд төвийн бүсийн Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган зэрэг 5 аймаг, нийслэлийн 23 сум, 1 дүүргээс нийт 156 мал, амьтан оролцохоор бүртгүүлж, шалгаруулалтад оролцсоноос 4 төрөлд 38 байр шалгаруулан шагналыг гардуулан өгч малчид, мал аж ахуй эрхлэгчдийг дэмжин дуудлага худалдаанд оролцох боломжийг бүрдүүлж, төвийн бүсэд зохион байгуулснаар онцлог болсон юм.
Уг арга хэмжээнд Булган аймгийн Сэлэнгэ сумын малчин О.Нэргүйгийн “Сэлэнгэ” үүлдрийн 5 настай бух “Алтан медаль”, Бүрэгхангай сумын Алтанбичигт Цахт ХХК-н “Бүрэгхангай хэвшил”-ийн 3 настай хуц “Мөнгөн медаль”, Сэлэнгэ сумын малчин О.Оюунцэрэнийн “Сэлэнгэ” үүлрийн 4 настай үнээ “Хүрэл медаль”-ийг тус тус хүртсэн.
Шилмэл малын дуудлага худалдаанд 5 аймгийн 11 иргэн, 7 аж ахуйн нэгжийн малын 4 төрөлд 16 үүлдэр, омгийн малын 12 цэвэр болон сайжруулсан адуу, 23 үхэр, 13 хонь, 2 ямаа оролцсон байна. Нийт 136.7 сая төгрөгийн борлуулалт хийсэн.
Төвийн бүсийн эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх хэлэлцүүлэгт 21 аймаг, нийслэлийн ХХААГ-ын Мал үржлийн алба, НҮБ-ын ХХААБайгууллага дэмжин оролцож, ХААИС-ийн МААБТСургууль, МААЭШХүрээлэн, Монголын мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбооны төлөөлөл нийт 80 оролцогчид оролцсон хэлэлцүүлэг зохион байгууллаа.