2024 оны 12 сар 14, Бямба

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ДЭД ХОРООНЫ ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан  “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах дэд хороонд ажиллахыг урьж байна.

Дээрх журмын дагуу саналын эрхтэй 7 гишүүнээс 4 гишүүнийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулах бөгөөд төлөөлөл нь дараахь ерөнхий шаардлагыг хангасан байна: Үүнд:

  • эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай;
  • сүүлийн гурван жилд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй
  • Сантай бизнесийн холбоогүй
  • зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
  • шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх.

Бүрдүүлэх материал:

  • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл, өөрийн намтар, ажлын туршлагын талаарх танилцуулга
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх
  • Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тухай тодорхойлолт
  • Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа
  • Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан талаарх танилцуулга, тайлан.

Хүлээн авах хугацаа, байршил:

Сонгон шалгаруулалтад оролцох төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага, түүнийг төлөөлөн оролцох төлөөлөгчийн баримт бичгийг 2022 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн 17:00 цаг хүртэл Булган аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын бичиг хэрэгт ирүүлнэ үү.

About admin

Check Also

file:///C:/Users/agana/Desktop/web/5.%D0%A5%D2%AF%D0%BD%D0%B8%D0%B9%20%D0%BD%D3%A9%D3%A9%D1%86-%D1%82%D0%B0%D0%B9%D0%BB%D0%B0%D0%BD%20%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D-%D1%81%D1%83%D1%80%D0%B3%D0%B0%D0%BB%D1%82%20%D1%81%D1%83%D1%80%D1%82%D0%B0%D0%BB%D1%87%D0%B8%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0-%D1%85%D0%B0%D1%80%D0%B8%D1%83%D1%86%D1%81%D0%B0%D0%BD%20%D0%BC%D1%8D%D1%80%D0%B3%D1%8D%D0%B6%D0%B8%D0%BB%D1%82%D1%8D%D0%BD.pdf

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.