2025 оны 2 сар 13, Пүрэв
Breaking News

мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 80.0 хувиар хангаад байна

Аймгийн хэмжээнд 2017-2018 онд 9.2 мянган малчин болон мал бүхий өрхөд урьдчилсан байдлаар 3.6 сая мал өвөлжүүлэхээр бэлтгэл зохион байгуулалтын ажил хийгдэж, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 80.0 хувиар хангаад байна. Энэ онд 63.7 мян тн хадлан, 3.2 мянган тн ногоон тэжээл, 5.1 мян тн үйлдвэрийн тэжээл, 787 мян тн гар тэжээл, 5.8 мянган тн хужир бэлтгэж төлөвлөгөөт хадлангийн 72.4 хувь, үйлдвэрийн тэжээлийн 53.2 хувь, гар тэжээлийн 50.7 хувь, давс хужирын 72.8 хувийг  бэлтгэсэн дүн мэдээ гараад байна.

Тэшиг, Хангал, Сэлэнгэ, Бүрэгхангай, Баян-Агт сум өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг 87.4-91.8 хувиар хангаж, сайн зохион байгуулсан бол Баяннуур 78.8%, Бугат 81.4 хувь, Гурванбулаг 71 хувь, Гурванбулаг 80.3 хувь, Дашинчилэн 79.7 хувь, Могод 80.7 хувь, Сайхан 80.4 хувь, Хишиг-Өндөр 72.4 хувь , Рашаант 82.2 хувийн дүнтэй гарсан байна.

About admin

Check Also

“Мал өвөлжилтийн бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу сумдын мал өвөлжилтын бэлтгэл ажлыг дүгнэж үзэхэд аймгийн дүнгээр 89.1 хувиар хангаад байна.

Аймгийн хэмжээнд 16 сум 1 тосгоны 75 багийн 11,4 мянган малчин, мал бүхий өрхөд 3.0 …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.