2024 оны 12 сар 14, Бямба

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ

Өргөдөл гомдол, санал, хүсэлт хариуцсан мэргэжилтны хаяг
Дотоод аудит хяналт шинжилгээ, үнэлгээ, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн Ч.Шүрэнцэцэг

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ГАЗАР ХАНДАЖ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХ ЗӨВЛӨМЖ

Өргөдөл, гомдол гаргагч нь МУ-ын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалж болохгүй, нууцад хамаарах материал илгээхгүй байхыг анхаарна уу!

Өргөдөл, гомдолд тавих шаардлага

  1. Иргэн цахим өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, буцах цахим шуудангийн хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичиж гарчигийг оновчтой тавина.
  2. Өргөдөл,гомдолд дурдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байна

Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах үндэслэл

  1. Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн нь өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөө түүнийг хүлээн авсан талаарх мэдээлэл, холбогдох зөвлөгөө, тайлбар, хариу өгнө
  2. Өргөдөлд заасан асуудлыг судлах, хариу өгөхөд хугацаа шаардлагатай бол тус асуудлыг холбогдох мэргэжилтэнтэй хамтран судалж хариу өгнө.
  3. “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” Монгол Улсын хуулийн дагуу өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
  4. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 30 хоногт багтаан өгнө.

Өргөдөл, гомдолд хариу өгөх хэлбэр

  1. Цахим өргөдөл, гомдлын хариуг албан тушаалтан зөвхөн цахим хэлбэрээр өгнө.