Хуудас:  1  ( 4 мэдээ )

     Нутгийн удирдлагын ордны сургалтын танхимд "АЙМГИЙН МАЛ АЖ АХУЙН БОДЛОГО" сэдэвт хэлэлцүүлэгийг 2017.03.20-ны өдөр зохион байгууллаа.

     Энэ удаагийн хэлэлцүүлэгийг аймгийн ХХААГазар, ХОХБХэлтэс хамтран зохион байгуулав. Хэлэлцүүлэгт сум орон нутгийн 25 мал аж ахуйн мэргэжилтэн болон ахмад мал зүйчэд оролцлоо.

      2017-2020 онд баримтлан ажиллах бодлого тодорхойлох асуудлыг нийт иргэдээр хэлэлцүүлэхээр нээлттэй үлдээв. Саналыг ХХААГазрын МАА хэлтэс болон ХОХБ-ын хэлтэс дээр авна.

дэлгэрэнгүй

     Булган аймгийн Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн газар нь “Эрчимжсэн Мал Аж Ахуйн Сургалт Хөгжлийн Үндэсний Төв”-тэй хамтран ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт “Мал Аж Ахуйн Хоршоологчид болон сүүний үхрийн аж ахуй, сүү цагаан идээ үйлдвэрлэгчдийн тэргүүн туршлага солилцох аялал”-ыг зохион байгууллаа.

    Уг аялалд 23 малчид хоршоологчид, фермерийн аж ахуй эрхлэгчдэд оролцов.

     Туршлага судлах аялалын хугацаанд хоёр орны МАА-н хоршоологчдын зөвлөгөөн болж, ӨМӨЗО-ны шилдэг хоршоологчидтой “Хөдөө аж ахуйн хоршоолол эрхлэхэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн хэрхэн шийдвэрлэх” талаар харилцан санал солилцож, ӨМӨЗО-ны Багшийн Их сургуулийн нүүдлийн мал аж ахуй судлалын багш Ш.Хайсан /доктор/ мал аж ахуйн хоршоололын талаар илтгэл тавив.

дэлгэрэнгүй



Засгийн газрын 2003 оны 160 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 
Нэг. Эрчимжсэн мал аж ахуйн өнөөгийн байдал
Сүүлийн жилүүдэд өндөр ашиг шимт цэвэр, эрлийз мал нийт сүргийн 1.2 хувь болтлоо цөөрч, сүүний чиглэлийн үхэр, нарийн, нарийвтар ноост хонины тоо 1990 оныхоос 82.4-89.8 хувиар буурсан төдийгүй Орхон, Ерөө, Жаргалант, Сүмбэр үүлдрийн хонь, ноосны чиглэлийн Өнжүүл үүлдрийн ямааны тоо үлэмж хэмжээгээр цөөрч, удмын санд нь сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөлд хүрээд байна. Сүүний цэвэр үүлдрийн үнээ  10 дахин, эрлийз нь 15 дахин цөөрч нэг үнээнээс жилдээ дунджаар 1800 литр сүү ашиглаж байна. 2002 оны статистикийн мэдээгээр улсын хэмжээнд 61.6 мянган шувуу, 13.2 мянган гахай тоологдсон нь 1990 оныхоос 6-9 дахин цөөрсөн байна. Жилд    8.1 сая ширхэг өндөг, 1.1 мянган тонн гахайн мах үйлдвэрлэсэн нь өндөгний бодит хэрэглээний 17, шаардагдах гахайн махны    25 орчим хувийг эзэлж байгаа юм.

дэлгэрэнгүй

Мал сүрэг нь Монгол Улсын үндэсний өвөрмөц, нөхөн сэргээгдэх баялаг, монголын соёл, уламжлалыг хадгалан авч яваа дэлхийн үнэт өв сан, тогтвортой хөгжлийн үндэс, эдийн засгийн тулгуурын нэг бөгөөд хүн амын амьжиргааны гол эх үүсвэр, хүнсний аюулгүй байдлын баталгаа, малчин өрхийн эдийн засгийн үндэс юм. Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд "Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна" гэж заасан байна.

дэлгэрэнгүй
Хуудас:  1  ( 4 мэдээ )

Булган ХХААГазрын үйл ажиллагааны хэрэгжилтэд та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах

© 2014 он Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар