2014 оны 10-р сард зохион байгуулсан ажлын товч мэдээ

       Засгийн газрын 2014 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 241 дүгээр тогтоол, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын 01 тоот албан даалгавар, “Мал аж ахуйн 2014-2015 оны өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл хангах аймгийн нэгдсэн төлөвлөгөө батлах тухай” ИТХ-ын Тэргүүлэгчдийн 76 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын “Мал аж ахуй, төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” 05 тоот албан даалгавар зэргийг хэрэгжүүлэх цаг үеийн ажлыг шуурхай, чанартай зохион байгуулах, зарим асуудлыг газар дээр үзэж шуурхай шийдвэрлэх зорилгоор ажлын хэсэг сумдад ажиллаж, цаг үеийн ажлыг дүнг Засаг Даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв.

Аймгийн хэмжээнд  16 сум, 1 тосгон, 74 багт 7,3 мянган малчин өрхөд урьдчилсан байдлаар 3,2 сая толгой мал өвөлжихөөр зохион байгуулагдаж байна.
Өөр аймгийн нутагт 51 өрхийн 16739 мал толгой, өөрийн аймгийн бусад суманд 210 өрхийн 73309 толгой мал, бусад аймгаас 27 өрхийн 20400 толгой мал, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 71 өрхийн 41309 толгой мал, хилийн зурвас газар бүс нутагт 18 өрхийн 3620 толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 145 өрхийн 75074 толгой мал тус тус өвөлжих судалгаа гараад байна.  Мөн Аймаг дундын отрын бүс нутагт Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Гурванбулаг сумдын 35 өрхийн 26,0 мян мал өвөлжих тооцоо судалгаа гараад байна. Тус отрын бүс нутагт  6 чулуун хороо баригдсан.
Нийт төллөх хээлтэгч 1239036 толгой малаас  1085297 мал төллөж, Үүнээс ингэ 145, гүү 47941 үнээ 59888, хонь  621004, ямаа 356319 байна. Мал төллөлт 88.2 хувьтай байна.  Нийт 1076.9 мян төл буюу ботго 142, унага 47521, тугал 59504, хурга 617083, ишиг 352743 бойжиж байна. Төл бойжилт 99.1 хувьтай байна.  
Аймгийн хэмжээнд 85,0 мян тн хадлан, 1,2 мян тн ногоон тэжээл, 8,5 мян тн үйлдвэрийн тэжээл, 1,6 мян тн гар тэжээл, 10,6 мян тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөтэйгөөс 92,3 мян тн хадлан, 0,5 мян тн ногоон тэжээл, 1,2 мян тн үйлдвэрийн тэжээл, 1,0 мян тн гар тэжээл, 9,3 мян тн хушир шүү бэлтгэсэн бөгөөд  хадлангийн төлөвлөгөөг 108,6 хувиар биелүүлээд байна. Хадлан бэлтгэх ажилд дугуйт трактор 52, бага оврын трактор 1117, бага оврын хадуур, тармуур 990, хаман боогч 19, гар хадуур 220, хүн хүч 5190 ажиллав.
Тэшиг, Сэлэнгэ, Хутаг-Өндөр,  Дашинчилэн, Хангал сумд хадлан бэлтгэлийн ажлыг сайн зохион байгуулж байгаа бөгөөд тухайлбал Тэшиг сум төлөвлөгөөт хадлангаа 25 хувиар давуулан биелүүлсэн.
Засгийн газрын 2014 оны 241 дүгээр тогтоолын хүрээнд аймгийн нөөцөд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 400 тн өвс, 150 тн тэжээл бэлтгэхээс 400 тн өвс, 40 тн тэжээл бэлтгээд байгаа бөгөөд урьд оны үлдэгдэлтэйгээ нийлээд 955 тн өвс, 40 тн өвс бэлэн байгаа. Аймгийн хөгжлийн сангийн хөрөнгийн үлдэгдэл санхүүжилт хийгдвэл үлдэгдэл 110 тн тэжээлийг бэлтгэх боломжтой.  
Сумдын дүнгээр өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 1600 тн өвс, 800 тн тэжээл бэлтгэхээс 1191 тн өвс 344 тн тэжээл бэлтгээд байна. Аймаг сумын дүнгээр бэлтгэвэл зохих өвсийг 112,9 хувиар, тэжээлийг 45,1 хувьтай бэлтгээд байна.  Аймгийн нөөцийн газар болон зарим сумд нэмж бэлтгэх хөрөнгийг хөгжлийн сан болон мал хамгаалах сандаа төвлөрүүлээд худалдан авах аж ахуй нэгж иргэдтэй гэрээгээ хийсэн байгаа.  
Мөн Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн  87,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тэжээлийн агуулах, өвсний саравч хашаа барьж,  ашиглалтанд авахад бэлэн болоод байна.
Шинээр бодын 67, богийн 186, нийт 253 хашаа саравч барьж, өтөг бууц нөөцөлж дулаалга хийгдээд байна.
Улсын төсвийн болон төсөл хөтөлбөрийн  хөрөнгө оруулалтаар  нийт 22 худаг шинээр гаргахаас  Дашинчилэн-3, Рашаант-2, Гурванбулаг-2, Баяннуур-1, Могод-2, Хишиг-Өндөр-1, Хутаг-Өндөр-1, Сайхан-2, Баян-Агт-1, Бүрэгхангай-1, Орхон-2, Бугат-1, Хангал-2  21  худаг буюу 95,4 хувийн гүйцэтгэлтэй байна.
Орон нутгийн хөрөнгөөр Бугат-3, Орхон-3, Рашаант-3  сумд 9 худгийг 140,0 сая төгрөг санхүүжилтээр гарган ашиглалтанд оруулав. Гурванбулаг сумын 1 малчин өөрийн хөрөнгөөр /15,0 сая/ 1 худаг гаргуулсан байна.
Баян-Агт, Сайхан, Тэшиг, Хутаг-Өндөр, Рашаант, Орхон, Хангал, Сэлэнгэ, Могод сумдын өвөлжөө хаваржааны 66,9 га газрыг эзэмшүүлсэн байна. Бугат сум 18 га бэлчээрийн газрыг хашаажуулсан. Сэлэнгэ, Хангал сумдын  96 өрхийн 61,0 мян мал бэлчээр сэлгэн буусан. Орхон, Сэлэнгэ, Тэшиг сумдын 58,2 мян га бэлчээрийг отрын бүс нутгаар тогтоосон. 428 мян га бэлчээрийг амрааж өнжөөсөн.
Аймгийн 2014-2015 оны өвөлжилт хаваржилтийн бэлтгэл хангалт 87,7 хувиар хангаад байна. Аймгийн дүнгээр малын тарга хүч 95,4 хувь, өвс тэжээл татан авалт 91,6 хувь, тэжээлийн хангамж 78,9 хувь, өвс тэжээлийн аюулгүйн нөөц 58,7 хувь, давс хужрын хангамж 86,7 хувь, худгийн бэлэн байдал 95,2 хувь, малын усан хангамж 90,9 хувь, хашааны хангамж 94,9 хувь , малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 96,8 хувиар хангаад байна. Тэшиг, Хангал, Сэлэнгэ, Орхон сумд өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах ажлыг сайн зохион байгуулж байна.  

Ноосны урамшуулалын материалыг нэгтгэж, сумдаас хоршооны судалгаа авч, тулгалт хийж, нийт 110 хоршооны 4656 гишүүдийн ноосны урамшуулалын материалыг МХС-д хүргүүлэв.
    Улсын мал эмнэлэг үржлийн газраас ирүүлсэн шүлхий өвчний халдвар шалгах ажлын удирдамжийн дагуу  10-р сарын 1 нээс эхлэн 10-р сарын 15-ны хооронд  Булган сумын “Агуйт”, Гурванбулаг сумын “Агт”, Хутаг-Өндөр сумын төвийн багаас тус бүр мал бүхий 5 өрхөөс 5 үхэр, 5 хонь, 5 ямаанаас нийт 225   цусны дээжийг авч ийлдсийг 2 хувь ялгаж шинжилгээнд бэлэн болгон хадгалж байна.
Малчин өрхийн малаас дээж авахдаа мал бүхий иргэнээс асуумж авч, шүлхий өвчний талаар мэдээлэл өгч ажиллаа. Мөн дээж авсан суурийн газар зүйн байрлалыг тогтоож тэмдэглэгээг хийж, цусны журнал цувааг хөтөлж баримтжуулсан.
          Мөн Швецарийн хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төслийн дэмжлэгтэйгээр хийгдэж буй малын бруцеллёзын вакцинжуулалтын дараах ийлдэс судлалын тандалт судалгааг Сайхан, Хишиг-Өндөр сумдад хийж гүйцэтгэв.
          Тус сумдын мал бүхий иргэдийн бүртгэл судалгааг авч  удирдамжинд заагдсаны дагуу санамсаргүй аргаар  21 айл өрхийг сонгож  тухайн суурийн малаас 3 тугал,12 хурга,12 ишигнээс цус авч ийлдсийг 2 хувь ялган дугаарлан шинжилгээнд бэлтгэж лабораторид розбенгалын урвал тавьж дархлааны идэвхийг тогтоосон. 2 сумаас 1140 дээж бэлтгэсэн. Энэ ажлыг эрүүл мэндийн газрын тархвар судлаач эмчтэй  хамтран ажиллаж сонгогдсон малчдаас саналын дагуу цус авч  нийт 80 хүнийг бруцеллёзын шинжилгээнд хамруулсан.
    Энэ шинжилгээтэй хамт байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг, жилийн ажлын төлөвлөгөөтэй холбогдуулаад орон нутагт ажиллаж байгаа мал эмнэлгийн тасаг нэгжүүдийн ажлын явц байдалтай танилцан мал эмнэлгийн төлөвлөгөөт ажлын талаар үнэлгээ дүгнэлт хийн ажилласан байна.
          Сумдад адууны ям, үхрийн сүрьеэ өвчний харшил сорил тавих шинжилгээг МЭҮН-ийн эмч нар хийж байна.
Одоогийн байдлаар 2765 адуунд ям,1186 үхэр сүрьеэлүүрийн сорил тавигдаж дүн мэдээ ирээд байна. Шинжилгээний дүнгээр эерэг дүн үзүүлсэн дээж илрээгүй байна.

     Нян судлалын шинжилгээнд  12 дээж хүлээж авч шинжилсэн Тэшиг суманд үхэрт цусан халдварт, Могод суманд үнэг галзуу, өвчин тус тус оношлогдсон байна
Ариун цэврийн шинжилгээнд  нийт 87 дээжинд шинжилгээ хийсэн үүнээс  байгууллага иргэдийн 16 удаагийн 1192 кг мах,  сүүний 2 удаагийн 21,5 л, асколын 69   дээжинд тус тус үзлэг шинжилгээ хийсэн.
Агуулахыг доторлон  хадгалагдаж байгаа эд материалын эмх цэгцийг сайжруулан цэгцэлсэн, мөн агуулахын зориулалтаар засварласан үүдний өрөөнд агуулахад хадгалдаг багаж, химийн бодисын эмх цэгцийг сайжруулан шүүгээ саванд хийж cкладын бүртгэлтэй тулгалт хийж цэгцэлсэн. Лабораторид энэ сард шинжилгээ сорилтонд ашиглах тэжээлт орчин  МПА-750 мл хийж савлаж ариутган бэлдсэн.
Ургац  хураалтын мэдээг 7 хоног бүрийн 1,4 дэх өдөр сумдаас авч  нэгтгэн  2,5 дахь өдөр  яам, болон аймгийн ЗДТГ-т хүргүүлж байна.   Нийт 31259,9   га талбайгаас 45623  тн үр тариа,  төмс 642  га аас 6514,9 тн, хүнсний ногоо 324 га-аас 3245   тн жимс жимсэнэ  46,5  тн хураан аваад байна.
Чацаргана хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 5 иргэнд 3000 суулгац олгож, гэрээ байгуулаад байна.
Аймгийн “Аварга тогооч”, “Нарийн боовчин”, “Зөөгч бармен” шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан, хууль эрх зүйн сургалтын бэлтгэл хангуулж ажиллалаа.
09 сарын 29 өдрөөс эхлэн 10 сарын 07 өдөр хүртэл Булган суманд дахь согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах борлуулах цэгүүдэд СХХ, ЭМГ, ЦХ, Булган сумын ХҮХҮХ-сан байцаагчын хамт үйлчилгээний 13 цэг, худалдааны 40 цэгт хяналт шалгалт хийхээс үйлчилгээний 1 цэг, худалдааны 1 цэг өөрсдийн хүсэлтээр эрхээ хасуулахаар, 1 цэг огт хүнгүй байж шалгалтанд хамрагдаагүйгээс 2 цэг шинээр хүсэлт гаргасныг  Засаг даргын захирамжын дагуу атестатчилал хийж, заавар зөвлөгөө өгч ажиллалаа.
Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан СХХ-тэй хамтран 2 өдрийн үзэсгэлэн худалдааг Булган суманд гаргав. Худалдаанд булган сумын 10 гаруй үйлдвэрхлэгчээс гадна, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сум болон Дархан –Уул, Орхон аймгаас иргэд ирж оролцов.
“Стратегийн хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжийн буудай хадгалах элеватор, агуулахад мониторинг , хяналт үнэлгээ хийх ҮХААЯ-ны ажлын хэсгийнхэнтэй хамт Орхон Булган сумдад ажиллаа. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгсөн 5 аж ахуй нэгжээс 2 хоног тутамд мэдээ авч нэгтгэн яаманд электрон хаягаар хүргүүлж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 5 аж ахуй нэгж 9600 тн улаан буудай гурилын үйлдвэртээ авч нөөцлөөд байна.
Аймгийн төвийн хүн амын махны хэрэгцээнд нийлүүлэх нөөцийн мах бэлтгэлийн ажилтай Булган сумын ажлын хэсэг танилцав. 20 үхэр авч 3 сар оторлуулсны дараа нядлах үйл ажиллагааг МЭ-ийн лабораторид хянуулсны үндсэн дээр гүйцэтгэхээр бэлтгэл хангаж байна.
    Байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу  лабораторид ашиглагдаж хадгалагдаж байгаа химийн бодисын судалгааг 2 төрлийн ангилалаар гаргаж хүргүүлсэн.
Газрын харилцааны мэргэжилтэнтэй хамтран лабораторийн өргөтгөлийн байрны зураг төсвийн ажлын даалгаварыг бэлтгээд байна.
    Улсын мэргэжилийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториос ирүүлсэн шинжилгээний сорилтын дүнг гарган хүргүүлээд байна.
Оросын Холбооны улсын “Айнек-Гол”-ын хилийн боомтыг нээх ажилтай холбогдуулан мэдээ судалгаа гаргаж явуулав.
Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Фокус майнинг”  компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны танилцуулгыг холбогдох компани, сумын ЗДТГ-аас авч нэгтгэн боловсруулав.
2015 оны орон  нутгийн төсөвт тусгах  хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалтын саналыг боловсруулан аймгийн ЗДТГ-ын ХБХ-т хүргүүлэв.
Аймгийн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хэсэгт орж, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын мэдээ судалгааг шинэчлэн гаргахаар сумдаад тоотыг боловсруулан хүргүүлэв.

    Булган ХХААГазрын үйл ажиллагааны хэрэгжилтэд та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах

    © 2014 он Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар