Зоонозын халдварт өвчнөөс сэргийлье.

Зоонозын халдварт өвчин гэж мал, амьтнаас хүнд янз бүрийн замаар дамжин халдварладаг архаг халдварт  өвчнийг нэрлэдэг. Зоонозын халдварт өвчинд бруцеллёз, боом, галзуу өвчнүүд ордог. Бруцеллёз өвчин  нь хүнд  бруцеллёз өвчтэй хонь, ямаа, үхэр, тэмээ, гахай, цаа буга, нохойноос  дараахь замуудаар  дамжин халдварладаг

Ахуйн хавьтал замаар өвчтэй малын төл хүлээж авах, малын  хаг, ургийн ус, зулбадас, шээс, өтгөн, үс, ноос, ноолуур, арьс шир, мах, сүүтэй харьцах, өтөг бууц,  цэвэрлэх, үед гэмтсэн арьс, салстаар  дамжин халдвар авдаг

Хоол боловсруулах замаар халдвартай болон өвчтэй малын түүхий сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхий, шүүрхий мах, элэг  идэх,  мал, амьтны халуун цус уух, дутуу чанасан сүүний зөөхий, цөцгий хэрэглэх  үед халдвар авдаг

Амьсгалын замаар  өтөг бууц цэвэрлэх, арьс шир, үс ноостой харьцах үед  бруцелл агуулсан агаараар амьсгалах явцдаа халдвар авдаг.

Бруцеллёзоор хэн илүү өвчлөх вэ гэвэл малчид, тэдний гэр бүлийнхэн, мал аж ахуйн мэргэжилтэнүүд, амьтан маллагчид, мах, сүү, арьс  шир, ноос  ноолуур боловсруулах үйлдвэрт ажиллагсад, нядалгааны газрын ажиллагсад, мал, амьтны гаралтай түүхий болон шүүрхий мах идэх, түүхий сүү уух, амьтны  халуун цус уух дадал, зуршилтай хүмүүс, мах, ноосны ченжүүд  өвчилнө.

Бруцеллёзын үед олон эрхтэн систем гэмтэж олон янзын шинж тэмдгээр өвчин илэрч хөнгөн хэлбэрээс хүнд хэлбэртэй хэвтэрт оруулах хүртэл шинж тэмдгээр явагддаг өвчин юмаа.Бруцеллёзын үед гэмтэхгүй эрхтэн гэж байхгүй

Өвчин хурцаар эхэлж байгаа бол оройн цагаар өндөр халуурах,  олон хоног  үргэлжлэх,  биеийн халуун эрс буураад  аажим нэмэгдэн өндөр халуурч дараа нь нэвт хөлрөн халуун буурах,  оройн цагаар хөлрөх,  нэг өдөр олон удаа дагжин чичрүүлэх,  хордлого нэмэгдэж турах, толгой өвдөх, нойргүйдэх, сэтгэл санаа тогтворгүй болох, их ядрах, богино хугацааны үений өвдөлт ажиглагдах,  хүзүү тунгалгын булчирхайнууд томорсон хөдөлгөөнтэй өвчингүй  байх, элэг дэлүү томрох, зүрхээр өвдөх,  өвчин хүнд хэлбэрээр явагдаж байгаа үед гуурсан хоолой, уушигны угийн булчирхайн үрэвсэл үүсдэг зэрэг шинжүүдээр илэрдэг

Өвчин архаг явцтай илэрч байгаа бол шинж тэмдэг нь олон янз, өвчин хурцдах, намжих үзэгдэл олон дахин ээлжлэн явагдаж, уур уцаартай, үглээ яншаа болох, сэтгэцийн хямралд орох  зэрэг мэдрэл сульдлын хам шинжээр илэрдэг

Бруцеллёзын үед  үе мөч гэмтэхэд улайх, хавдах, хөдөлгөөн нь  хязгаарлагдах, том үеүдээр өвдөх, өвдөлт шөнийн цагаар нэмэгдэх, шөрмөс татах,    нэг үе мөч  хавдаад хэд хоноод зүгээр болоод дахин өөр үе хавдах, өвчүүний бүдэрхий өвдөх, хүзүүгээр өвдөх,  мөр, тохой, бугуй ,шагай ,өвдөг, түнх, сүүжээр өвдөх зэрэг шинжүүд ажиглагдана.

Шээс бэлгийн замын эрхтэнүүд гэмтсэн  төмсөг түүний дайвар, өндгөвч, үр дамжуулах хоолой, умайн салстын үрэвсэл,  зулбах, дутуу төрөх, биений хир хямрах, бэлгийн дуршил буурах  мөн бөөр өвдөх зэрэг шинжүүдээр илэрдэ.

Архаг бруцеллёзын үед мэдрэлийн гэмтэл нь мөр, хавирганы, завсар, ууц нурууны суудлын мэдрэлийн ширхэг дагаж өвдөх, мэдрэхүй нь хямрах, саа саажил үүсч, хараа сонсгол муудах зэрэг шинжүүд ажиглагдана.

Зарим тохиолдолд бруцеллёзоор өвчилсөний дараа үе орчмын  эдүүд ургаж органик өөрчлөлт явагдан үенүүд хэлбэрээ алдаж, муруйх,  бүдүүрэх,  тахир дутуу болох шинжүүд гарч болно.Дээрхи бүх шинжүүд  хүн болгонд илрэхгүй

Энэ өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ:

Мал амьтадыг бруцеллёз өвчнөөс сэргийлэх нь хамгийн гол арга юмаа.Өвчтэй малыг тусгаарлах, нутаг билчээр усанд нь хязгаар тогтоох, эрүүл малыг вакцинжуулах арга хэмжээ авах естой.

Хүмүүс мал, амьтадтай ажиллахдаа малгай бээлий, комбинзон өмсөх, нүдний шил,  амны хаалт зүүх зэргээр хамгаалах ба мах сүүг сайтар болгож, боловсруулж хэрэглэвэл өвчлөхгүй байх бүрэн боломжтой. Сүүг хөөрснөөс нь хойш 2 минут буцалгах, шүүрхий мах,элэг идэхгүй байх, малын зулбадас, хагыг нүцгэн гараар барихгүй  бээлий өмсөж булж  хаях  ба мал, амьтны түүхий халуун цус уухгүй байхыг зөвлөж байна.

 

    Булган ХХААГазрын үйл ажиллагааны хэрэгжилтэд та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах

    © 2014 он Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар