ХХААГазрын 7 хоногийн мэдээ

 

Мал аж ахуйн талаар:

 

Сумдтай 7 хоногийн Лхагва гарагт сумдаас хадлангийн мэдээг авч аймгийн удирдлагуудад танилцуулсан.

Одоогийн байдлаар өвс 16181 тн, ногоон тэжээл 255 тн, үйлдвэрийн тэжээл 705, гар тэжээл 138, сумын аюулгүйн нөөц 208,5 тн, тэжээл 15 тн бэлтгэсэн байна.

Хадлангийн ургац муу байгаатай холбогдуулан Сүхбаатар аймгийн Асгат сумаас авчирсан 17,1 тн өвсийг Дашинчилэн сумын аюулгүйн нөөцөд хүлээлгэн өглөө.

Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, цаг үеийн ажлаар аймгийн 5 ажлын хэсэг сумдад ажиллаж, МАА болон төв суурингийн өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаж,  арга  зүйч зөвлөгөө өгч, өвөлжих, отор нүүдэл хийх малчид, зах зээлд борлуулах малын судалгааг гаргаж нэгтгэн авчирлаа.

Ноосны урамшууллыг програмд оруулж МХСанд илгээв.

Баяннуур сумын малчдын зөвлөгөөнд МЭАлба, МАААлбаны мэргэжилтэн болон нийгмийн даатгалын мэргэжилтэн нар мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон Малын эрүүл мэнд, нийгмийн даатгалын талаар мэдээлэл өгч ажиллаа.

 

 

             Мал эмнэлгийн ажил үйлчилгээний талаар:

                 Баяннуур сумын малчдын зөвлөгөөнд мэргэжилтэн С.Энхцэцэг оролцож “ Мал сүргийг эрүүлжүүлэхэд малчдын оролцоо” сэдвээр сургалт хийж мал эмнэлгийн үйлчилгээ, гоц халдварт өвчний талаар малчидтай харилцан ярилцаж мэдээлэл хийлээ. Зөвлөгөөнд нийт 90 гаруй малчид оролцлоо.

     Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн ажлаар аймгаас томилогдсон ажлын хэсэгт МЭА-ны  мэргэжилтэн  Ц.Алдар, Г.Жамсранжав нар явж 8 суманд ажиллсан.

     Бруцеллёзоос сэргийлэх вакцинжуулалт нийт сумдад  80,0 хувьтай явагдаж байна.

     Бруцеллёзын шинжилгээгээр өвчтэй, сэжигтэй гарсан малын дээжинд баталгаажуулах шинжилгээг хийж эерэг дүн үзүүлсэн дээжийг УМЭАЦТЛ-р баталгаажуулахаар хүргүүлсэн.

    Нян судлалын шинжилгээнд Хишиг-Өндөр, Гурванбулаг, Сайхан, Баяннуур, Могод сумдаас дээж ирүүлсэн. Эдгээр дээжнүүдэд шинжилгээ хийгдэж байна.

    Шинжилгээнд шаардлагатай тэжээлт орчин МПА- 800 гр, МПБ-800гр-ыг тус тус бэлдэж савласан.

                Хүнс, газар тариалангийн талаар:

Хөнгөн үйлдвэр, ЖДҮ хариуцсан мэргэжилтэн  нь ЖДҮДС, СХС-ийн гүйцэтгэлээр хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтний хамт Могод, Орхон, Бүрэгхангай, Хишиг-Өндөр сумдад ажиллаж байна.

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байрнуудын гал тогоонд шалгалт хийх, зөвлөгөө зөвлөмж хүргүүлэх чиглэлээр удирдамж боловсруулан сумдад хүргүүлээд байна.

70347034 дугаар бүхий иргэдээс санал авах утсан дээр 13-ны өдөр сууж иргэдээс санал хүсэлт авлаа.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн судалгааг сумдаас авч байна. Өнөөдрийн байдлаар Хангал, Булган сумдаас бусад нь судалгаа ирүүлээд байна.

ХХААЯ-аас зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд 2017” нэгдсэн арга хэмжээнд оролцох аж ахуйн нэгжийн нэрсийг яаманд хүргүүллээ. Энэ жил манай аймгаас тус арга хэмжээнд Булган, Хутаг-Өндөр, Хялганат тосгоны 3 аж ахуйн нэгж оролцохоор нэрсээ ирүүлээд байна.

Ургац хураалтын мэдээ 2017 оны 09 сарын 15-ний байдлаар  Үр тариа 5696,3 га-аас 4342,0 тонн, төмс 74,3 га-аас 725,0 тонн, хүнсний ногоо 38,4 га-аас 307 тонн, тосны ургамал 20 га-аас 140 тонн ургац авсан байна.

    Булган ХХААГазрын үйл ажиллагааны хэрэгжилтэд та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах

    © 2014 он Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар