Булган аймгийн малын төл бойжилтын мэдээлэл

Аймгийн хэмжээнд 1573.6 мян хээлтэгч төллөхөөс 80,1 хувь буюу 1260,7 мян хээлтэгч төллөсөн бөгөөд ингэ 221, гүү 52040, үнээ 72803, эм хонь 738,3 мянга, эм ямаа 397,3 мянга төллөсөн байна.
Гарсан төлийн 96,4 хувь буюу 1228,8 мянган төл бойжиж байна. Үүнээс Ботго 96,0 %, унага 98,0 %, тугал 98,7 %, хурга 97,4 %, ишиг 96,4 % -иар тус тус бойжиж байна.

Том малын зүй бус хорогдол тэмээ 3, адуу 6632, үхэр 6743, хонь 24641, ямаа 15611, нийт 53630 толгой мал хорогдсон мэдээг аваад байна.  Хамгийн их малын хорогдолтой сум Орхон 10436, Бүрэгхангай 8760, Баян-Агт 5096 толгой мал хорогдсон байна.

    Булган ХХААГазрын үйл ажиллагааны хэрэгжилтэд та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах

    © 2014 он Булган аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар